ХХААХҮЯ улаанбуудайн урамшуулалд 21.4 тэрбум төгрөг авсан ААН-үүдийг нууцалж байна

2020 оны 3 сарын 262020-03-26
ХХААХҮЯ улаанбуудайн урамшуулалд 21.4 тэрбум төгрөг авсан ААН-үүдийг нууцалж байна

 

Засгийн газрын тусгай сангууд болох Мал хамгаалах сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан ХХААХҮЯ-нд харьяалагдаж ирсэн. Эдгээр сангийн үйл ажиллагаа доголдож, хууль бусаар зарим компани санхүүжилт авч байсныг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Иймээс ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийг батлах үеэр, "ТЭДС-гийн 230 тэрбум төгрөгийг нэг компани 20 гаруй охин компаниудтайгаа нийлээд талыг нь авчихдаг байж болохгүй" гэж байсан.

Хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байсан Б.Батзориг ЖДҮ-гийн хэргээр сайдаасаа чөлөөлөгдөж, одоо салбарыг нь Ч.Улаан удирдаж байна.

Үргэлжид хууль бус үйлдэл гарч ирсэн дээрх сангуудын хөрөнгийг шинэ сайдын үед хэрхэн зарцуулж байгаа нь анхаарал татаж байгаа. Ч.Улаан сайдыг дэвшил гаргаж, алдаа дутагдлыг зассан гэж гаднаас нь дүгнэж ирснийг нуух юун.

Энэ жил өнгөрсөн оны ургацийн улаанбуудайн төлбөр болон урамшуулал болох 21.4 тэрбум төгрөгийг 12 аймгийн 757 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ тухай мэдээллээ тус яам 20 хоногийн өмнө өөрийн албан ёсны сайтдаа тавьсан ч чухам аль компани авсан талаарх мэдээллийг нийтэлсэнгүй.

Бид гуравдугаар сарын 5-наас эхлэн ХХААХҮЯ-ны мэдээлэл хариуцсан хүнтэй холбогдож нээлттэй мэдээллийг авахыг хүссэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хөрөнгө нь төсвөөс санхүүждэг бөгөөд үүнд та бидний улсад төлсөн татвар шингэсэн байгаа. Нэгэнт ард түмний мөнгө тул үүнийг төрийн аль ч байгууллага санаачилгаараа шилэн дансны сайтад цаг тухай бүрт нь мэдээлсэн байх учиртай.

Салбарын яамны ажил хариуцсан хүн бидний хүсэлтийг олон удаагийн шалтгаанаар хойшлуулсан тул бид өнөөдөр мэдээлэл авахаар тус газрыг зорилоо. Харамсалтай нь, дахин мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд "хувийн нууц, компанийн нууц" гэж төрийн сангийн мэдээллийг тодотгов.

Бид энэхүү асуудлыг дахин сурвалжилж, иргэдэд мэдээлж, тэднийг хяналт тавих боломжоор хангах болно.

Төрийн бусад байгууллагын шилэн дансны ашиглалтын талаар Үндэсний аудитын газраас өнгөрсөн онд шалгалт хийсэн бөгөөд хангалтгүй гэсэн дүгнэлтийг цөөнгүй байгууллага авчээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөхийг төрийн байгууллагуудад уриалж байна.

Сэтгүүлч: Ц.Соёл-Эрдэнэ

 

 

 

Санал болгох

Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

3 сарын өмнө
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

3 сарын өмнө
Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

4 сарын өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

5 сарын өмнө