У.Хүрэлсүхийн танхимын гурван хувилбар

2020 оны 3 сарын 272020-03-27
У.Хүрэлсүхийн танхимын гурван хувилбар

 

УИХ-аас өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 39 дүгээр зүйлд “Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүний албан үүргийг давхар хавсарч болно” гэсэн заалт оруулсан. Энэ заалтыг хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 25-нд мөрдөж эхэлнэ.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт өөрөөс нь бусад сайд нар давхар дээлтэй. 16 сайдын 11 нь УИХ-ын гишүүн тул Засгийн газар нь огцрох нөхцөл бүрдэж байна. Сонгууль болохоос нэг сарын өмнө өрнөх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татаж байна. Гурван хувилбар байж болох юм.

УИХ-ын 11 гишүүн бүрэн эрхээсээ татгалзах

УИХ 74 гишүүнээс 63 нь МАН-ынх. Д.Гантулга хэрэгт холбогдож, Н.Номтойбаяр өргөдлөө өгч УИХ-аас гарсан. Үндсэн хуулийн шинэ заалтыг мөрдөхөөс өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газрын 11 сайд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөх, үүнийг нь УИХ тогтоолоор баталгаажуулах хувилбар байж болно. Ингэснээр Засгийн газар Үндсэн хуулийн зөрчилд орохгүйгээр бүгд дан дээлтэй ажиллана. Огцрох шаардлагагүй. Коронавирусийн үеэр болон дараагийн УИХ гүйцэтгэх засаглалаа томилох хүртэл Засгийн газар тогтвортой ажиллана.

Тавдугаар сарын 25-наас сонгууль хүртэлх сарын хугацаанд УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомж төдий л их биш. Тэр үеэр УИХ-ын гишүүд сурталчилгаагаа хийгээд орон нутагт ажиллах болов уу. Мөн өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж өөрчлөх хуулиудын төсөл бэлэн болсон тул УИХ тавдугаар сарын 25-наас өмнө баталж амжина. Иймээс иргэдийн төлөөлөл УИХ-д байхгүй болно гэж сүржигнэх бараг л шаардлагагүй.

Дэд  сайд нар орлож болно, сайд нар нэгнээ хавсарч болно

Үндсэн хуулийн одоо мөрдөж байгаа 43.2-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт тавдугаар сарын 25-ны 12 цагаас хойш мөрдөгдөхгүй. Учир нь, энэ заалт “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэдэг өгүүлбэрээр солигджээ.

Солигдсон заалтаар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь огцрохгүй юм чинь Засгийн газар огцрохгүй гэж ойлгож болно. Харин танхимын гишүүд огцрох л учиртай. Одоогийн заалтыг баримталж 11 сайд огцорвол дэд сайд нар орлоод ажиллах боломжтой. Сайдын эзгүйд орлосоор ирсэн албан тушаалтнууд дараагийн УИХ Засгийн газраа томилох хүртэл ажиллана гэсэн үг.

Үндсэн хуулиар  бол давхар дээлтэй дөрвөн сайд ажиллаж болно. Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн сайд үлдээд бусад сайдын салбарыг хавсран удирдаж болох нэг хувилбар бий. Өмнө нь ийм тохиолдол хэд, хэд гарч байлаа. Дахиж Засгийн газрыг шинээр байгуулахгүй байх нь МАН Засгийн газраа гурван удаа сольсон гэж хэлэгдэхгүй гэсэн ганц л давуу талтай юм даа.

30 хоног эсвэл 3 сарын настай Засгийн газар

Давхар дээлтэй сайд нараа тавдугаар сарын 25-наас хойш ажиллуулах нь “МАН өөрсдийн баталсан Үндсэн хуулиа мөрдсөнгүй” гэж сөрөг хүчнийхээ аманд орох шалтгаан юм даа. УИХ хэдхэн хоногийн дараа эхлэх Хаврын чуулганаар Үндсэн хуульд нийцүүлэн Засгийн газартай холбоотой, Шүүх эрх мэдэлтэй холбоотой хуулиудыг өөрчлөх шаардлагатай. Үүний дараа У.Хүрэлсүх танхимынхаа 11 сайдыг өөрчилнө гэвэл одоогийн УИХ-аас сайд болж үзээгүй дараахь хүмүүс байна. 

90831762_213573996578330_3277998462842437632_n.jpg

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль хойшлуулах санал гаргасан. Хэрэв коронавирустэй холбоотойгоор сонгуулийг хойшлуулбал бүрэлдэхүүнээ өөрчилсөн Засгийн газар УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламент Засгийн газраа бүрдүүлэх хүртэл буюу гурван сар ч ажиллаж магадгүй.

 

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

10 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

12 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

16 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө