Худалдаа аж үйлдвэрийн их сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

2020 оны 3 сарын 272020-03-27
Худалдаа аж үйлдвэрийн их сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Япон улсад сурч төгссөн “Монголын Ёнэяами төгсөгчдийн холбоо” ТББ болон “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид сэтгэлийн дэм үзүүлж, хандивын аянд нэгдлээ.

“Монголын Ёнэяами төгсөгчдийн холбоо”-оос “NHK” телевизээс эрхлэн гаргасан “Иргэд, олон нийтэд зориулсан шинэ коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага”-ыг албан ёсны эрхтэйгээр орчуулан, хэвлүүлж, нийт 1000 ширхэг гарын авлагыг 1 000 000 төгрөгийн хамт Улсын онцгой комисст гардууллаа.

 Харин “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид нэг өдрийн цалин болох 4 299 300 мянган төгрөгийг хандивлан, бүхий л талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

13 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

13 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

16 цагийн өмнө