“Апу Дейри” 15 сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдлээ

2020 оны 3 сарын 272020-03-27
“Апу Дейри” 15 сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдлээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Тотал дистрибюшин” ХХК-аас  25 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тус компани нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 300 гаруй ажилтантай. Улсын хэмжээнд буюу 21 аймгийн 240 суманд үйлчилгээгээ хүргэн ажилладаг байна.

Мөн  Сүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Апу Дейри” ХХК-аас  15 сая төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хандивын аянд нэгдэж байгаагаа өнөөдөр Улсын онцгой комисст илэрхийллээ. Тус компани нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд D витаминаар баяжуулсан, хор тайлах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлог гэдгийг энэ үеэр уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

14 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

15 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

18 цагийн өмнө