Д.Нямхүү: Тохиолдлуудын ойрын хавьтал 71 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй

2020 оны 3 сарын 272020-03-27
Д.Нямхүү: Тохиолдлуудын ойрын хавьтал 71 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-наас шинэ коронавиусын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3633 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2816 иргэн тусгаарлах байранд байна.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэдэд хэд хэдэн шаардлага тавина. Монгол иргэд тухайн орондоо коронавирусийн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан байх ёстой. Ханиалгах, халуурах гэх мэт ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг тусгай үүргийн онгоцонд суулгахгүй. Онгоцонд иргэдийн халууныг 2 цагт тутамд шалгана. Тусгай үүргийн онгоцонд явах эмч, мэргэжилтэн болон COVID-19 халдварыг илрүүлэх нэг удаагийн оношлуурыг бэлдсэн байна. 

Халдварын нууц үеийн дундаж хугацаа 5.5-19 хоногт гэж шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бичиж байгаа учир бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болголоо. Халдвар авсан хүмүүсийн 38 орчим хувийг 20-54 насныхан эзэлж байна.

Өнөөдөр Монголын цагаар 19.00 цагаар ДЭМБ-аас бүх улс орны эрүүл мэндийн сайдуудтай цахим хурал хийнэ. Манай сайд хуралд оролцоно.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн бусад шинжилгээ үргэлжилж байна. 

Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод шинэ коронавирус илрээгүй.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад шинэ коронавирус илрээгүй. 

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Стамбул-Улаанбаатар гэсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг дэс дараатай шинжилгээнд хамруулж байна. Одоо Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 100 гаруй хүний шинжилгээний хариу хийгдэж байна.

2020 оны гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос шинэ коронавирус илрээгүй.

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

13 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

14 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

17 цагийн өмнө