ШЕЗ-өөс 192 шүүгч, ажилтныг Ерөнхийлөгчийн шагналд тодорхойлжээ

37
2020 оны 3 сарын 252020-03-25
ШЕЗ-өөс 192 шүүгч, ажилтныг Ерөнхийлөгчийн шагналд тодорхойлжээ

 

Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан шүүгч, ажилтныг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газраас тодорхойлж ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцэн, 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

2020 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар 190 шүүгч, ажилтныг тодорхойлж, холбогдох баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн.

гавьяат хуульч 2020.JPG

Үүнээс “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр 7, Төрийн үйлчилгээний гавьяат ажилтан цолоор нэг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 21, “Алтан гадас одон”-гоор 62, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр 100 шүүгч, ахмад шүүгч, ажилтныг шагнуулахаар тодорхойлжээ.

Нийт Монгол Улсын цол, одон медальд нэр дэвшигчдийн 15.7 хувь нь ахмад шүүгч, ажилтан байна.  Энд дарж танилцана уу.

 

Санал болгох

Л.Мөнхтүшиг: Транзит нислэг цуцлагдаагүй, ГХЯ-аас нэгдсэн шийдвэрийг удахгүй танилцуулна

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. 

1 цагийн өмнө
Х.Баттулга: Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа.

2 цагийн өмнө
Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байх ёстой 11 хүн гэртээ байсангүй

УОК-ийн шуурхай штабаас гэрээр ажиглалтад байгаа хүмүүст  гэнэтийн шалгалт хоёр хоногийн өмнө явуулсан. Энэ шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар хийсэн тухайн шалгалтад 11 хүн гэртээ байгаагүй байна. Эдгээр  хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага тооцно

2 цагийн өмнө
Оюутны спорт номтой боллоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үеэд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан "МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ" номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв.

3 цагийн өмнө