О.Магнай: Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардаж байна

2020 оны 3 сарын 252020-03-25
О.Магнай: Иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгохыг шаардаж байна

 

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын  дарга У.Хүрэлсүхэд  хандан шаардлага хүргүүлж байгаа талаараа  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн, үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах бодитой аюултай нүүр туллаа. Цаашид арга хэмжээ авахгүй цаг алдвал улс орны эдийн засаг бүхэлдээ унах нөхцөл байдал ч бий болоод байна.

Эдийн засгийг сэргээх, тэтгэх бодлогын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4-т "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болох хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" мөн 16-р зүйлд зааснаар Монгол Улсын иргэн бүрийн эд, мөнгөний тусламж авах баталгаатай эдлэх эрхийг хангах нь төрийн үүрэг байна гэж тус тус заасныг үндэслэн Монгол Улсын иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг 4-р сарын эхний долоо хоногт хаврын чуулганд  багтаан нэн яаралтай олгож, эдийн засгийг тэтгэх алхмыг  эхлэхийг  шаардаж байна. Ер нь бол энэ вирус гэж зүйл зүгээр нэг ханиад гэхээсээ илүүтэйгээр дэлхийг тархсан цар тахлын хэмжээнд хүрсэн байна. Өнөөдөр АНУ-ын эдийн засаг 15 хувиар хумигдах тооцоо судалгаа гарч байна. Дэлхийн бүх индъексүүд унаж байна. Энэ бүгд манай улсад нөлөөгөө үзүүлээд эхэлсэн байна. Өчигдөр  худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан тооцоо судалгаанаас 260 мянган иргэн ажилгүй болох  бодитой тооцоо  гарсан байсан.Тэгэхээр энэ бүх тооцоо судалгаан дээр үндэслэн иргэдэд бэлэн мөнгө тараах зайлшгүй нөхцөл шаардлага үүсээд байна.

  "Хоёр замаа болиод иргэддээ мөнгө өгье "

АНУ  иргэн бүртээ 1000 ам.доллар  өгөх асуудал яригдаж байгаа. Хонконг иргэн бүртээ 1200 ам доллар өгсөн. Өнөөдөр Их Британи засгийн газар нийт ажил хийж байгаа хүмүүсийн цалингийн 80 хувийг  дааж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүгдээс хоцорч болохгүй. Монголын 2020 оны төсөв  барилга  зам ихтэй байгаа. Зарим хүмүүс  эх үүсвэр нь хаана байгаа юм гэж магадгүй. Хоёр замаа болиод иргэддээ өгөх цаг болсон. Энэ бүгдийг хараад суувал улсаараа дампуурах, улсын эдийн засаг тэр чигтээ нурж унах нөхцөл байдал үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхий сайд, засгийн газар цаг алдалгүй иргэдэд мөнгө тараах шаардлагатай байна" гэлээ. 

Санал болгох

 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

11 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

14 цагийн өмнө
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Баатархүүг томилжээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит бус XII хуралдаан өнөөдөр болж АН-ын генсекээр Ц.Баатархүүг, дэд даргаар Ц.Тувааныг томилжээ.

1 өдрийн өмнө