Турк улсад байгаа монголчуудын анхааралд

2020 оны 3 сарын 252020-03-25
Турк улсад байгаа монголчуудын анхааралд

 

Монгол Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2020.03.11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоосон.

Тус шийдвэрийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 17 болгон сунгасан байгаа. Түүнчлэн, Турк Улсын Иргэний нисэхийн газраас 2020.03.21-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ нийт 68 улсруу хийх (орох/гарах) нислэгийг хориглосон. Энэ дотор Монгол Улс багтсан байна.

Энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрхи 68 улсын аль нэгээр зорчсон иргэн Турк улс руу нэвтрэх боломжгүй болсон гэдгийг албаны сурвалжаас мэдээллэв.

2020.03.11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Турк улсад визгүй зорчих 30 хоногийн хугацаа дуусаад буй болон цаашид дуусах магадлалтай болж визний зөрчил үүсээд буй Монгол Улсын иргэд istnisleghuselt@gmail.com майл хаягт мэдээллээ ирүүлнэ үү. Турк улсад оршин суух эрхийн хугацаа дээрхи өдрүүдэд дууссан болон дуусч буй иргэд мөн дээрхи хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. Шаардлагатай мэдээллийг иргэдэд жич мэдээллэнэ.

Иймд: istnisleghuselt@gmail.com хаягт мэдээллээ ирүүлэхдээ:

1. овог, нэр, регистрийн дугаар, паспортны дугаар

2. Турк улсад орж ирсэн он, сар, өдөр

3. Виз авч ирсэн бол визний хугацаа дууссан/дуусах өдөр,

4. Визгүй ирсэн бол 30 хоногийн хугацаа дууссан/дуусах өдөр,

5. Оршин суух эрхтэй бол хүчинтэй хугацаа дууссан/дуусах өдөр,

6. Паспортын хуулбар, орж ирсэн тамга, оршин суух үнэмлэхийн хуулбар

Дээрхи мэдээллүүдийг дэлгэрэнгүй тайлбартай бичиж ирүүлнэ үү.

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

14 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

15 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

18 цагийн өмнө