Өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа

2020 оны 3 сарын 262020-03-26
Өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа

 

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.  

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар  иргэд хашаа, хороо, өвөлжөөндөө цэвэрлэгээ хийж өнжмөл өвс шатаасаны улмаас гал алдсан 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн ажиллалаа.

Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Санал болгох

Дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх ЕБС, ЭЕШ-д зориулсан теле хичээлийн хуваарь

2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх Теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлд: Сургуулийн өмнөх боловсрол ЕБС-ийн 1-12 дугаар анги Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Насан туршийн боловсролд зориулсан Оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Эрүүл мэндийн хичээлийг тус тус багтжээ. Теле хичээлийг тухайн сувгаар нөхөж үзэх боломжтой.

5 цагийн өмнө
Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

Банкны салбарт реформ хийх эхлэл нь гадаадын банкгны салбарыг Монгол байгуулах асуудал байх магадлалтай.

1 өдрийн өмнө
Ардчилсан намын зөвлөл тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

2 өдрийн өмнө