Шенгений бүст богино хугацаагаар зорчиж байгаад хөл хорионд орсон Монголын иргэд визээ сунгуулах боломжтой

2020 оны 3 сарын 262020-03-26
Шенгений бүст богино хугацаагаар зорчиж байгаад хөл хорионд орсон Монголын иргэд визээ сунгуулах боломжтой

Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо. (Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)

Чингэхдээ:

-       Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрээгүй бол визийг үлдсэн хугацаагаар (90 хоног хүртэл нь) сунгуулах,

-       Шенгений оронд богино хугацааны визээр зорчсон хугацаа нь 180 хоногт 90 хоног хүрсэн бол байгаа улсынхаа урт хугацааны виз мэдүүлэх боломжтой.

            Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно. Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү. https://ec.europa.eu/info/index_en

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

14 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

15 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

18 цагийн өмнө