Өнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио ажиллахгүй

2020 оны 3 сарын 262020-03-26
Өнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио ажиллахгүй

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу  өчигдөр  буюу 03 дугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” боллоо. Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийн удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулан цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулсан юм. Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв  гарагт  зарлан мэдээллийн дуут дохио ажиллахгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал корона вирусийн улмаас  энэхүү сургалт цуцлагдлаа. 

 

Санал болгох

Эх орондоо байсан монголчуудаас өнөөдрийг хүртэл коронавирус илрээгүй

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа монгол иргэдийн дунд өвчлөл гараагүй.Өчигдөр БНСУ-д манай улсын таван иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд иймэрхүү мэдээллээс болж иргэдийн дархлаа муудах эрсдэлтэй юм. Манай улсад гарсан 16 тохиолдол нь бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байгаа учраас бид тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаад үргэлжлүүлэн 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж байна

13 цагийн өмнө
COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ?

Visualcapitalist.com сайт COVID-19-ийн үед "generation"-үүд юу үзэж байна вэ гэх судалгааг АНУ-ын 4000 интернет хэрэглэгчдийн дунд явуулжээ.

14 цагийн өмнө
Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

17 цагийн өмнө