У.Хүрэлсүх: Банкууд зээл төлөлтийг хойшлуулахгүй бол таагүй арга хэмжээ авна

20
2020 оны 3 сарын 272020-03-27
У.Хүрэлсүх: Банкууд зээл төлөлтийг хойшлуулахгүй бол таагүй арга хэмжээ авна

Ерөнхий сайд У. Хүрэлсүх ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултанд хариулж байна.

Зээл төлөлтийг гурван сараар хойшлууллаа гэж Засгийн газар зарласан ч арилжааны банкууд буруу хараад суучихлаа. Үүнийг яаж шийдэх вэ?

Удирдлагуудтай уулзсан. Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхий сайдын хувьд хүсэлт тавьсан. Гэхдээ Засгийн газар Монголбанк болон арилжааны банкуудыг удирддаггүй. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Банкуудад дахин хүсэлт тавина.

Ер нь бол банкны реформ хийх цаг нь болжээ гэдэг нь харагдаж байгаа. Хүсэлт биелэгдэхгүй бол Засгийн газар авах арга хэмжээгээ авна. Банкуудын эрүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй.

Сонгууль хойшлогдох уу? Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх үү?

Сонгууль хойшлогдох нөхцөлд байдал үүсээгүй гэж харж байна.Нөхцөл байдал хүндэрвэл энэ талаар ярина. Ээлжит сонгууль хойшлуулах шалтгаан одоогоор харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа.

Засгийн газар огцрохгүй. Ямар нэг өөрчлөлт орохгүй. Тавдугаар сарын 24-нээс үйлчлэх ёстой ч бусад хуулиуд гарах ёстой. Огцрох эсэхийг давхар хуулиудаар шийдэгдэх ёстой. Энэ хуулиудыг УИХ яаралтай хуралдаж баталж шийдэх ёстой. 

УИХ ямар шийдвэр гаргана тэрийг Засгин газар дагаж мөрдөнө.

Дөнгөж эхний зургаан сард таван их наяд төгрөг зарцуулна гэж байна. Байдгаа шавхаж байгаа юм биш биздээ?
Засгийн газар хэд хэдэн хуралдаж байгаа бүх нөхцөл байлдаа тооцож ажиллаж байгаад та бүхэнд танилцуулж байна. Сангийн сайдын танилцуулснаар жилийн хугацаанд хүндрэлийг давж гарах боломж Засгийн газарт байна. Эхний зургаан сарын төлөвлөгөөг та бүхэнд танилцууллаа. Дараагийн зургаан сарын төлөвлөлт бас байгаа.

Урд хөршийн байдал дээрдэж байна. Манай улсын төсөв уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсэн дээр тогтож байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортийг хэвийн явуулах талаар бид бүх арга хэмжээг авч байна.

НДШ-ийг улсаас төлөх юм уу. Хувиараа даатгал төлөгч иргэдийн шимтгэлийг бас төлөх үү?

426 мянган даатгуулагчийн НДШ-ийг тэглэх асуудал яригдаж байна. 800 гаруй тэрбум төгрөгийн НДШ тэглэгдэнэ. 

Хувиараа хөдөлмөр эрхэлж байга 180 мянган иргэний НДШ-ийг энэ удаад чөлөөлөөгүй.

Санал болгох

Б.Жаргалмаа 141 сая төгрөгийн үнэ бүхий малтай, хурдан удмын 5 адуутай

АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Б.Жаргалмаагийн өөрийн орлого 70 сая 200 мянган төгрөг бол гэр бүлийн орлого 33 сая 840 мянган төгрөг гэж мэдүүлжээ. 

5 цагийн өмнө
М.Нарантуяа 100 сая төгрөг бүхий 100 бүл зөгийтэй

АТГ-аас нэр дэвшигчийн 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг өчигдөр олон нийтэд зарласан. 

7 цагийн өмнө
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ.

12 цагийн өмнө
ТАНИЛЦ: УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авсан 606 хүн

УИХ-ын 2020 оны сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

12 цагийн өмнө