А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

2020 оны 3 сарын 272020-03-27
А.Үйлстөгөлдөр: Хувиараа НДШ төлдөг иргэдийг 10 сарын 1 хүртэл төлснөөр тооцно

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр коронавирусийн үеэр авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ иргэд, аж ахуй нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл авахгүй гэж мэдээлсэн. Мөн хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын турш авахгүй гэсэн.

Тэрээр 426 мянган даатгуулагчийн НДШ-ийг тэглэх асуудал яригдаж байна. 800 гаруй тэрбум төгрөгийн НДШ тэглэгдэнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 180 мянган иргэний НДШ-ийг энэ удаад чөлөөлөөгүй гэж мэдээлсэн.

Харин дөнгөж сая Ерөнхий сайдын А.Үйлстөгөлдөр дээрх мэдээллийг залруулж "Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд мөн адил 4 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл нийгмийн даатгал төлөхгүй. Тасарснаар тооцохгүй гэсэн үг шүү" гэсэн байна.

эаужэнужэнужнэ.JPG
эаужэнужэнужнэ.JPG

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

17 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

21 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

22 өдрийн өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

23 өдрийн өмнө