Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

2020 оны 3 сарын 302020-03-30
Москвад бүх оршин суугчид өнөөдрөөс эхлэн гэр гэртээ тусгаарлагдана

ОХУ-ын нийслэл Москва хотын бүх оршин суугчид Даваа гарагаас эхлэн гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлах болсныг хотын захирагч Сергей Собянин өчигдөр мэдэгджээ.

Москва мужид ч ийм арга хэмжээ авч байгаа талаар коронавирустэй тэмцэх штабаас мэдэгдсэн байна. 

Гэрээсээ дараах тохиолдолд гарахыг зөвшөөрнө. Үүнд:

  • Эмнэлгийн тусламж авах болон эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдалд орсон бол
  • Ажилдаа явах нэн шаардлагатай бол ажил руугаа явах
  • Ойрын эмийн сан, дэлгүүр орох шаардлага гарвал
  • Оршин суугаа газартаа 100 метр дотор гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулах тохиолдолд
  • Ахуйн хог хаягдлаа гаргах шаардлагатай үед 

Онцын шаардлагагүй бол хотоор зугаалах шаардлагагүй гэдгийг хотын захирагч анхааруулсан бөгөөд гудамж, дэлгүүр, нийтийн тээвэрт иргэд бие биеэсээ 1.5 метр зайтай байх шаардлагатай юм байна. Үүнд такси үйлчилгээ хамаарахгүй гэжээ. 

Түүнчлэн Москвагийн эрх баригчид ажилгүйчүүддээ  сард 19500 рублийн нөхөн төлбөр олгохоор болсон байна.

ОХУ-д коронавирусийн халдварын нийт 1534 тохиолдол, тэдгээрийн 1000 гаруй нь Москвад бүртгэгдсэн байна. Одоогоор есөн хүн уг халдвараар нас барсан нь тогтоогджээ. 

Эх сурвалж: ВВС

Санал болгох

ОХУ Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн болохыг дэмжинэ гэлээ

Хэрвээ Монгол Улс ШХАБ (Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын жинхэнэ гишүүн болох шийдвэр гаргавал Орос улс дэмжихэд бэлэн байгааг Москвагийн албаны эх сурвалж илэрхийлжээ.

7 өдрийн өмнө
Германы мах боловсруулах үйлдвэрийн 730 ажилчнаас халдвар илэрчээ

ХБНГУ-ын мах боловсруулах салбарт 200 мянга орчим хүн ажилладаг бөгөөд тэдний дунд Зүүн Европын ажилчид их байдаг бөгөөд тэд олноороо нэг байранд амьдардаг байна. 

21 өдрийн өмнө
АНУ-д байгаа монгол иргэд суулт хийж байна

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл Вашингтон хотын элчин сайдын яамны гадна тайван суулт хийж байна. Тэдний виз дууссанаас гадна мөнгөгүй, орон байргүй болжээ.

23 өдрийн өмнө
Энэ сард Москвад РОБОТ АЖИЛТНУУДТАЙ KFC үүдээ нээнэ

Бэлэн болсон захиалгыг робот тусгай шүүгээнүүдэд дугаарын дагуу байрлуулах юм байна. Мөн захиалагчийн царайг таних систем бүхий уг шүүгээ хэрэглэгчийг дөхөж ирэхэд автоматаар онгойх аж.

24 өдрийн өмнө