Ардчилсан намын зөвлөл тогтоолын төсөл өргөн барина

2020 оны 3 сарын 302020-03-30
Ардчилсан намын зөвлөл тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо.

Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон онц байдлын улмаас бизнес, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг бизнес эрхлэгч, эдийн засагчид судалгаандаа дурджээ. Тухайлбал, COVID 19 вирусын халдвар, тархалтаас урдчилан сэргийлэх арга хэмжээ аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн их нөлөөлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой гаргасан Засгийн газрын шийдвэрийн улмаас одоогоор ажлын байр  6000 орчмоор буураад байна. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхны дийлэнх нь 40 гаруй хувиар орлого нь буурч, 20 орчим хувь нь үйл ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд оржээ. Бизнес эрхлэгчдийн 14 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орж, бараа үйлчилгээний эргэлт 60 орчим хувиар буураад байна. Орон даяар тогтоосон хорио цээрийн дэглэм  хоёрдугаар улиралд үргэлжилсэн тохиолдолд ААН-үүдийн 30 хувь нь ажлын байрны цомхотгол явуулах судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, хүндрэл хоёрдугаар улиралд үргэлжилснээр 8000 орчим ажлын байр үгүй болох эрсдэл хүлээж байна. Тиймээс ч цаашид УИХ болон Засгийн газар ажлын байр хадгалах, хамгаалах, нийгэм, эдийн засагт үүсээд буй бодит эрсдлийг даван туулах оновчтой бодлого боловсруулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхийн бусад улс орнууд эдийн засгийг эрчимжүүлэх багц хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалж, хамгаалах чиглэлд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж. Тиймээс ч Монгол Улсын бизнес эрхлэгч, эдийн засагчид цаашид ажлын байр хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр яаралтай арга хэмжээ авах шаардлага үүсээд буйг хэлсэн юм.

Хурлаас гарсан саналыг нэгтгэж,  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Тогтоолын төсөл гаргаж, УИХ-ын даргад өргөн барихаар болов.

Санал болгох

Б.Жаргалмаа 141 сая төгрөгийн үнэ бүхий малтай, хурдан удмын 5 адуутай

АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Б.Жаргалмаагийн өөрийн орлого 70 сая 200 мянган төгрөг бол гэр бүлийн орлого 33 сая 840 мянган төгрөг гэж мэдүүлжээ. 

5 цагийн өмнө
М.Нарантуяа 100 сая төгрөг бүхий 100 бүл зөгийтэй

АТГ-аас нэр дэвшигчийн 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг өчигдөр олон нийтэд зарласан. 

7 цагийн өмнө
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ.

12 цагийн өмнө
ТАНИЛЦ: УИХ-ын сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авсан 606 хүн

УИХ-ын 2020 оны сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

12 цагийн өмнө