Б.Гүнбилэг: Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар МАН-аас нэр дэвших эрхгүй

18
2020 оны 3 сарын 302020-03-30
Б.Гүнбилэг: Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар МАН-аас нэр дэвших эрхгүй

 

МАН-ын гишүүн, хуульч, доктор Б. Гүнбилэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х. Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд өнөөдөр ханджээ.

Тэрээр өргөдөлдөө "Х.Нямбаатар нь 2018 оны 6 сарын 7-нд Өгөөдэй Ази компанийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гарын гэрээнд оролцож, өөрийн гарын үсгээ зуржээ. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хүн нь иргэдийн итгэлийг авсан байх ёстой. МАН-ын дүрэмд заасныг Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авахад оролцож зөрчиж байсан байна. Намын дүрэмд заасны дагуу ХЕХ Х.Нямбаатарын талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.

91042590_643894803060081_2497113854413111296_n.jpg
91365718_539746710022713_7186789473844199424_n.jpg

Мөн "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хүрсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж байгаа тул УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвших ёс зүйгүй бөгөөд ёс суртахууны эрхгүй. МАН энэ хүнд улс төрийн дэмжлэг үзүүлбэл МАН-ын дүрмийг зөрчих тул Хяналтын ерөнхий хороонд энэхүү асуудлыг хүргэж байна" гэсэн байна. Тэрээр өргөдөлдөө Жастын Батхүү, FATF-ийн саарал жагсаалт, хөөн хэлэлцэх хугацаа, сэтгүүлчдийг тагнасан гэх асуудал зэргийг дурджээ.

91592786_2646454132131846_2913650545967235072_n.jpg
91003314_1873384116128357_921183365875367936_n.jpg

 

91129220_531655931089617_2725867983011315712_n.jpg

Хуульч Б.Гүнбилэг нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүн юм.

 

 

 

Санал болгох

Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй

Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэтэл Ерөнхийлөгчийн Шашин, соёлын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хулан шашнаар улстөр хийж эхэллээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гандангийн хурлыг тогтмол дамжуулдаг ТВ9 телевизээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёрыг “гадаадын захиалгаар шашны хуулийг өөрчлөх төсөл боловсруулсан” гэж гүтгэлээ.

5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

2 өдрийн өмнө
Н.Номтойбаяр: Бие даан нэр дэвших болзлоо хангалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ.

2 өдрийн өмнө