Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

43
2020 оны 3 сарын 272020-03-27
Баян-Өлгийгөөс автобусанд суун зугтсан бүсгүйг тусгаарлалаа

 

Казахстанаас Баян-Өлгий аймагт ирээд гэрээр тусгаарлалтад байсан бүсгүй бусдын бичиг баримтыг ашиглан онлайнаар тасалбар захиалж, хот хоорондын автобусанд сууж, Улаанбаатар руу орж ирэх замдаа баригджээ. Түүнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон холбогдох бусад албаныхан 22-ын товчоон дээр саатуулан авч явсан байна.

Тэрээр Казахстан улсаас орж ирсэн бөгөөд өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү хөдөлжээ. Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж Бага баян дахь тусгаарлав төвд авчираад байна.

Автобусанд суугаад ирж явахад нь тусгаарлалтад байх 14 хоног нь гүйцэж байгаа бөгөөд түүнийг цаашлаад ажиглана, албаны хүмүүсийн зардал болон бусад торгуулийг төлүүлнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Тухайн иргэн Баянзүрх дүүрэгт оршин суугчаар бүртгүүлсэн бөгөөд аав, ээж нь Хэнтийд амьдардаг гэх бүсгүй байгаа юм. Хамт явсан бусад хүнийг хяналтад аваад тандаж байгаа юм байна.

Санал болгох

Өмнөговь аймгийн ОБГ харуул Ц.Сэрдамбад таван ханатай гэр өгчээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

9 цагийн өмнө
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

8 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

19 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

19 өдрийн өмнө