В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

2020 оны 3 сарын 282020-03-28
В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос “Ковид-19”-ийн  халдвар илэрчээ. Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

“Би олон хүнд тараасан байх магадлалтай учраас өөрийгөө эмчийн хяналтад бүрэн тусгаарлалаа. Кремлийн албаны хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ. Одоо Кремлийн ордонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж, вирус тархахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад байгаа гэнэ.

Өчигдрийн байдлаар ОХУ-д илэрсэн нийт халдварын тоо 1,036 хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 196 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Баасан гарагт Москвагийн эмнэлэгт нэг өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь гурав болоод байна.

Эх сурвалж: CNN

Санал болгох

Луврын музей долоодугаар сарын 6-нд нээгдэнэ

Цар тахлын улмаас Францын Парис хот дахь Луврын музей гуравдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хаагдаад байсан билээ.

1 өдрийн өмнө
Япон улсад гацсан гадаадын иргэдийг зарим зочид буудал үнэгүй суулгаж байна

Японы Ишикава мужийн төв Каназава хотод Kaname Inn Tatemachi зочид буудал гадаадын иргэдэд тусламж үзүүлэхийн тулд 80 сая иений зээл авчээ.

7 өдрийн өмнө
Хятадын эмнэлгүүд онлайн үзлэгт шилжиж байна

Бээжингийн Шехэ эмнэлэгт оношлогоо, эмчилгээг онлайнаар зөвлөх үйлчилгээ нээжээ.

8 өдрийн өмнө
Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. 

8 өдрийн өмнө