НМХГ: 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжгийг илрүүлж, клубийн үйл ажиллагааг зогсоолоо

2020 оны 3 сарын 282020-03-28
НМХГ: 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжгийг илрүүлж, клубийн үйл ажиллагааг зогсоолоо

Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу өчигдөр орой 19:30 цагт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах нэр бүхий нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр 200 гаруй иргэнийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулж байсан тул тус клубийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн, тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээжээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: НМХГ

Санал болгох

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

5 цагийн өмнө
Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

6 цагийн өмнө
Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

7 цагийн өмнө
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

8 цагийн өмнө