Манай улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

1
2020 оны 3 сарын 282020-03-28
Манай улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ

 

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад 3837 иргэн байгаагаас 2390 иргэн тусгаарлах байранд байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. 

Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Дархан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нийт зургаан хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлагдсан байна. Харин энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт коронавирусний сэжигтэй таван хүнийг тусгаарлан, шинжилгээ хийжээ. Хариу нь удахгүй гарна" гэсэн мэдээллийг өглөө.

 

 

Санал болгох

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

5 цагийн өмнө
Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

6 цагийн өмнө
Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

7 цагийн өмнө
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

8 цагийн өмнө