Мэдээллийн технологийн компаниуд УОК-т хамтран ажиллах санал тавилаа

2020 оны 3 сарын 282020-03-28

 

Монголын мэдээллийн технологийн компаниуд нэгдэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын албан бичгийн харилцааг цахимжуулах саналыг УОК-т хүргүүлжээ.

Тус компаниуд Төрийн Үйлчилгээний ТҮЦ машин, Хуулийн чиг үүргийн систем,  Албан хэрэг хөтлөлтийн систем,  архивын систем,  смарт карт, тог.мн  гэх мэт олон ажлыг амжилттай  хийсэн туршлагатай юм.

 Тэд МУЗГ-тай хамтран ажиллах саналдаа “Олон улсын тархаад буй COVID-19 вирусын цар тахал нь улам бүр нэмэгдэж аюулын харанга дэлдэж байна. Тахлаас сэргийлэх хамгийн эхний алхам бол биечилсэн харилцааг зогсоох явдал билээ. Иймд Монголын мэдээлэл технологийн компаниуд нэгдэн Улсын Онцгой Комисст дараах хамтран ажиллах саналыг хүргүүллээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэсгэрийн хаана байгаагаас үл хамааран бүхий л төр болон хувийн хэвшил, ААН, хуулийн этгээдүүд тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг өөр хоорондоо солилцож цахим харилцааг дэмжин, эко хэрэглээг бий болгох юм. Одоогоор энэхүү \ smartoffice.mn \ системд Нийслэлийн нутгийн захиргааны 1050 байгууллага холбогдон цахимаар албан бичгээ хүлээн авах, илгээх хянах үйлчилгээг ашиглаж байна” гэж онцолжээ.

Ухаалаг оффис, Ньюсоник, Аствишн, тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч Тридиум и секьюрити, Мон пласс са, Нью компас, Виэсэм Са гэх компаниуд 7 хоногийн дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын албан бичгийн харилцааг цахимжуулж чадна гэдгээ амласан байна.

91181629_829488007571515_4693332096888864768_n.jpg

 

 

Санал болгох

TeamViewer-ээ шинэчилье

TeamViewer нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг.

22 өдрийн өмнө
"Apple"-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй

“macOS” үйлдлийн системд хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ. Өнгөрөгч 7 хоногт ThiefQuest нэртэй шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн.

2 сарын өмнө
Windows үйлдлийн системийг ингэж шинэчилжээ

Microsoft компаниас программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийн багцыг өнгөрсөн зургадугаар сард гаргажээ. Энэ нь дэлхийд COVID-19-ийн дэгдэлт эхэлснээс хойшхи гурав дахь шинэчлэл бөгөөд хөл хорионы үеэр аюулгүй байдлын багууд эмзэг байдал, цоорхой гаргахгүйн үүднээс шинэчлэлтүүдийг хийсээр байна.

2 сарын өмнө
Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

5 сарын өмнө