Өнөөдөр Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

2020 оны 3 сарын 292020-03-29
Өнөөдөр Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна. Харин баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод,  Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

 

Санал болгох

Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцлов

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.

5 өдрийн өмнө
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.

5 өдрийн өмнө
Баянхошуунд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна.

6 өдрийн өмнө
Ч.Хүрэлбаатар: 7009 айлын түрээсийн орон сууц барина

ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7000 гаруй айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.

6 өдрийн өмнө