Б. Бат-Эрдэнэ
Редактор

Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

8
2020 оны 3 сарын 312020-03-31
Гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөх цаг болсон уу?

Шинэ коронавирусийн халдварын улмаас Монголын төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа энэ үед зээлийн хүүг бууруулах, зээл эргэн төлөлтийг тодорхой хугацаанд хойшлуулах зэрэг арга хэмжээ авахыг иргэд олон нийтийн зүгээс хүсэх болсон.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар дээрх хүсэлтийг арилжааны банкуудад гаргасан билээ. Гэвч арилжааны банкууд хүсэлтийг хүлээн аваагүй учраас банкууд болон төр засгийн удирдлагуудын хооронд зөрчил үүсээд байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Арилжааны банкууд хүүгээ бууруулах хэрэгтэй, хадгаламжийн хүүгээ ч бууруулах болсон. Ер нь бол банкны реформ хийх цаг болсон нь харагдлаа. Зориг гаргаж хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Банкуудад тавьсан хүсэлтийг хүлээж авахгүй тохиолдолд банкны салбарын эрүүл мэндтэй холбоотой таагүй арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн нь "хурандаа" У.Хүрэлсүх “сэлмээ далайсан” томоохон сануулга болов.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байгаа. Доголдол үүссэн зээлийн 65 хувь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй зээл авсан ААН компаниуд өдгөө дарамтанд орж зээлээ эргэн төлөх нөхцөлгүй болоод байна.

ААН-үүдэд тулгарсан энэхүү хүндрэлийг шийдэх гарц буюу реформ хийх эхний цэг нь гадаадын банкны салбар байгуулах асуудлыг сөхөж эхлэв бололтой.

Гадаадын банкны салбарыг Монголд байгуулах талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан  нарын санаачлан өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл бий. Уг хуулийн төсөлд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг олгох, гадаад дотоод төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авахыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор тусгасан байдаг.

2.jpg

Дээрх хуулийн төслийг олон олон эдийн засагч нар дэмжиж, 18 гишүүн санал нэгтэйгээр өргөн барьж хэлэлцүүлсэн хэдий ч анхны хэлэлцүүлэг дээрээ гацсан байдаг. Гадны банк оруулж ирэх хуулийн төслүүд гацдаг томоохон шалтгаан нь дотоодын банк санхүүгийн байгууллагуудын эсэргүүцэл, “гадны банкууд Монголыг залгих нь” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн айдас байдаг. Гэвч үнэндээ Монголд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ч тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай байдгийг иргэд тэр бүр мэдээд байдаггүй.

Тухайлбал, Монголд байгаа 14 банк байгаагийн  8 нь гадаадын хөрөнгө оруулалттай, 3 нь гадаадын иргэн хувьцаа эзэмшдэг. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хамгийн том гурван банк гурвуулаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувь эзэмшилтэй байдаг юм. 

Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.8253 хувийг эзэмшдэг Globull Investment & Development SCA (Globull) нь Люксембург улсад бүртгэлтэй компани байдаг.

Хаан банкны 41.3 хувийг эзэмшдэг Савада Холдингс нь Япон улсын компани бол, 13.1 хуюийг зээмшдэг Эйч Эс Интернэйшнл Лимитед нь Хонконгод бүртгэлтэй компани юм.

Голомт банкны  8.22 хувийг эзэмшигч “Свисс-Мо Инвестмент” компани гэхэд хөрөнгө оруулалтын сангийн гол хувьцаа эзэмшигч нь Швейцари улсын иргэн, нэртэй бизнесмен, филантропч Урс И.Шварценбах гэх хүн байдаг.

Одоогоор гадаадын банкны 5 төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Японы хоёр банкны төлөөлөгчийн газар, Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар, Голландын нэг төлөөлөгчийн газар тус тус байдаг. Эдгээрээс иргэдэд тодорхой байгаа газар нь Bank of china, ICBC буюу БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банкинд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байдаг.

 

Санал болгох

УИХ-ын дарга Дархан-Уул, Сэлэнгэд ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана.

3 өдрийн өмнө
Антонио Гутеррешийн айлчлалаас тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгохоо талууд нотоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-тэй уулзлаа.

3 өдрийн өмнө
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 21 дэх удаагийн уулзалт Нью-Йорк хотноо энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр болов.

3 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Словенийн Ерөнхийлөгч Борут Пахортой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзав.

3 өдрийн өмнө