"500 саяын авлигын" гэж Н.Номтойбаярын тодотгосон тогтоол хүчингүй болжээ

1
2020 оны 3 сарын 312020-03-31
"500 саяын авлигын" гэж Н.Номтойбаярын тодотгосон тогтоол хүчингүй болжээ

 

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа 2019 оны нэгдүгээр сард, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын баримт надад бий. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ.

barimt.jpg

ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ. Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна” хэмээн мэдэгдэж байв.

KHAS0718-810x500.jpg

Үүний дараа “Мэргэван” ХХК-ийн захирал В.С.Лобанов  “2017 оны есдүгээр сарын 11-нд ОХУ-ын Владивосток хотод болсон олон улсын бизнес форумд Улаанбаатар хотын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг явуулах тухай олон улсын гэрээг ОХУ-ын Роснефть компанийн ерөнхийлөгч И.И.Сечин, Монгол улсын Зам тээврийн сайд Д.Ганбат нар гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар байлцсан нь концессийн гэрээ байгуулах ажил өмнөх Засгийн газрын үед эхэлсэн гэдгийн нотолгоо болно. Ийнхүү ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй, Монгол Улсын Засгийн газрын зүгээс сайд асан Д.Ганбат, сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин нар удаа дараа дээд түвшний Засгийн газар хоорондын уулзалтуудыг хийсний үр дүнд энэхүү олон улсын гэрээ байгуулагдсан юм. Энэ концессын гэрээ нь "Хөшигийн хөндий”-н бүтээн байгуулалтыг авсан Японы концессын гэрээтэй яг ижил хэлбэрээр байгуулагдсан. Манай компанийн дүрэмд хөрөнгө оруулагч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын хийх ажил үүрэг, хариуцлага маш тодорхой заагдсан байдаг тул манай хөрөнгө оруулагч “Сод Монгол” групп ХХК манай үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй” хэмээн няцаасан.

043002.jpg

Тэгвэл Засгийн газар гуравдугаар сарын 11-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төслийг Концессын зүйлийн жагсаалтаас хасчээ. Энэ нь хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх концесс байсан бөгөөд шууд гэрээ байгуулах шийдвэр гарч байсан юм. Мөн маргаан дагуулсан 223 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.

zdfgsdfgsdfg.JPG

Содмонгол группийн оролцоотой гэгддэг “Мэргэван” компани нь Монгол Улсад нисэх онгоцны шатахуун импортолдог ОХУ-ын компани бөгөөд Буянт-Ухаа нисэх буудалд нисэх онгоц шатахуунаар сумлах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нислэгийн тасалбар буурахгүй байгааг авиа компаниуд нэг компаниас, нэг улсаас хараат байгаатай холбоотойгоор тайлбарлаж иржээ.

p;'i;o;io.JPG

Удаан хугацаанд маргаан дагуулсан Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төслийн ажил концессоос хасагдсан шалтгааныг албаныхан тайлбарлаагүй байгаа юм.

Санал болгох

Ж.Амарсанаа: МАН улстөржүүлээд намайг Сэлэнгэ байтугай ХӨСҮТ-д ч оруулахгүй

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа БНХАУ-д коронавирусийн халдвар анх илрэхэд л Уханьд очиж, хөрш орны хүмүүсийг эмчлэх саналтай байгаагаа Улсын онцгой комисст дуулгасан. Гэсэн хэдий ч манай улс коронавирусээс сэргийлэн БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хааж, хил дээр хөл хорио тогтоосон тул Ж.Амарсанаа эмчийг явуулах боломжгүй гэсэн юм.

12 өдрийн өмнө
Шүүхийн шийдвэрийг үл ойшоосон НЭМГ-ын даргыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үл ойшоож байгаа учраас НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж тогтоол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт тавих харьяаллыг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт тогтоож өгсөн байна.

19 өдрийн өмнө
Голомтын С.Батхүлэгийг Ховдын гурав "хамгаалж", УИХ-ын гишүүд эсэргүүцэж хурал хаялаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг танилцуулав. Түүнийг гишүүд олонхиороо дэмжиж, амжилт хүссэн. Мөн өмнө нь танилцахаас хойшлуулсан С.Батхүлэгийг УИХ-д танилцуулахаар оруулж ирэхэд гишүүд олонхиороо эсэргүүцэв. С.Батхүлэг нь Голомт банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрээгүй нэгэн. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч С.Батхүлэгийн материалтай танилцвал хууль зөрчсөн томилгоо Ерөнхийлөгчөөр шууд хийгдэнэ. Тийм учраас танилцахгүй хэмээн бүгд картаа сугалан гарч, Байнгын хорооны хурлыг ирцгүй болгов. Гишүүдийг гарах мөчид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлнэ лээ. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар юм.

22 өдрийн өмнө
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид: Цаазын ялыг дэмжихгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр тэднээс цаазын ялын талаарх байр суурийг тодруулсан. Нэр дэвшигчид хэрхэн хариулсныг хүргэе.

22 өдрийн өмнө