Н.Эрдэнэхүү: М.Билэгт гишүүний Энэр мед эмнэлэг мэс заслын өрөөгүй учраас түрээслэх нь улсад ашиггүй

2
2020 оны 4 сарын 12020-04-01
Н.Эрдэнэхүү: М.Билэгт гишүүний Энэр мед эмнэлэг мэс заслын өрөөгүй учраас түрээслэх нь улсад ашиггүй

 

Хавдар судлалын үндэсний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлэгтэй холбоотой байр сууриа дараахь байдлаар илэрхийлжээ.

______________________

УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн цахим хуудаснаа Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоотой хэт нэг талыг барьсан, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд төрийн байгууллага, хувь хүнд нөлөөлөх гэсэн оролдлого бүхий мэдээллийг олон нийтэд цацаж буйтай холбоотой хувь хүний зүгээс зарим тайлбарыг Та бүхэнд хүргэхээр шийдлээ.

Дээрх хуурмаг мэдээллийг олон нийтэд түгээх болсон шалтгааныг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон “Ачлал Трейд” ХХК-ийн хооронд бий болсон М.Билэгт гишүүний өмчлөлийн барилгыг түрээсээр ашиглахаар хийгдэж байсан гэрээний санал нэг мөсөн дуусгавар болсоноос шалтгаалсан гэж үзэж байна.

ХСҮТ-ийн 2020 оны төсөвт хавдрын тусламж үйлчилгээг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг үндэслэн Эмнэлгийн зориулалттай барилга байгууламжыг бусдаас түрээсээр авч ашиглах зориулалттай 3.7 тэрбум төгрөгний хөрөнгө батлагдсан. Ингэхдээ үндсэн 3-н нөхцөлийг хангасан байх шаардлагыг УИХ-д хэлэлцэн, эмнэлгийн барилгыг түрээслэх зориулалтаар дээрх төсөв батлагдсан бөгөөд хамгийн гол зорилт нь:
1. Мэс заслын өрөөний тоог 4-өөр нэмэгдүүлэх, ингэснээр мэс заслын хүлээгдэл буурч, үйлчлүүлэгч цаг алдахгүй эрт эмчлүүлэх боломж нэмэгдэх гэсэн зорилт байсан болно.

Гэтэл УИХ-ын гишүүн М.Билэгтийн өмчлөлд хамаарах “Ачлал Трейд” ХХК-ийн охин компани болох “Энэр Мед” ХХК-ийн Эмнэлгийн зориулалттай гэгдэх барилга нь Мэс заслын ямар ч өрөөгүй тул тухайн барилгыг түрээсээр ашиглах боломжгүй болсон. Улмаар Хавдар судлалын үндэсний төвөөс хууль зүйн үндэслэлийн дагуу, мөн мэс заслын тусламж үзүүлдэг тасаг нэгжийн эрхлэгч нарын шийдвэрийг үндэслэн тус “Энэр Мед ХХК нь өөрийн түрээслүүлэх гэж буй барилгадаа хагалгааны 4 өрөөг байгуулж өгсөн тохиолдолд гэрээг хийх боломжтой” байгаа талаар мэдэгдсэн болно.

1-1200x1651.jpg
2.jpg

Гэвч энэ асуудалтай холбоотой өнгөрсөн 3 сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүн М.Билэгтийн зүгээс түрээслүүлэх эмнэлгээ бүрэн зориулалтаар нь хангаж, хагалгааны өрөөг байгуулан түрээслүүлэх ажлыг хийхийн оронд “Та нар өөрсдийнхөө мөнгөөр тэр өрөөгөө хий!” “Төсвийн хөрөнгө байхад яагаад хийдэггүй юм”, “Гэрээгээ шууд хий”, “Та нар төрийнхэн хуйвалдаж намайг дампууруулж байна” гэх зэргээр дарамтлах, улмаар төрийн яаманд хэрвээ энэ гэрээг хийхгүй бол “...ХСҮТөвийн удирдлагын менежментийг хийж чадах туршлагатай боловсон хүчинд гэрээ хийх эрхийг олгох талаар .... шийдэл гаргахыг хүсье” гэх мэтээр бичиг хүргүүлж байсан төдийгүй, ойрын үед олон нийтийн сүлжээг ашиглан худал хуурмаг мэдээллийг хүргэж, Хавдар судлалын төвийн эмч, ажилтнууд, энэхүү хамт олны хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг гутаах оролдлого хийж буй нь УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглан Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, дарамт үзүүлэх үйл явц гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

Мөн тус төвөөс Төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулахаар тендер зарласан боловч “Энэр мед” ХХК-ийн толгой компани “Ачлал Трейд” ХХК-наас 2020 оны 01-р сарын 17-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр “тендер шалгаруулалт зохион байгуулахад оролцохгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдэж, “эмнэлгийн барилгаа ХСҮТ-д түрээсээр ашиглуулъя гэсэн зөвшилцөл саналаасаа бүр мөсөн татгалзлаа” гэсэн бичгийг бидэнд хүргүүлчихээд, өдий хүртэл өөр үйлдэл хийж байгаад би гайхаж байна.

Түүнчлэн нийт тусламж үйлчилгээний 51% нь төлөвлөгөөт мэс засал, 22% нь яаралтай мэс засал эмчилгээ байдаг Хавдар судлалын үндэсний төвийн хувьд “Хагалгааны өрөөгүй эмнэлгийн зориулалттай барилга” түрээсээр ашиглахад хүрвэл мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал буурахгүй гэдгийг М.Билэгт гишүүнд удаа дараа мэдэгдсэн болно.

Тиймээс миний бие Төсвийн шууд захирагчын хувьд Төсвийн хуулийн 16.5-д заасны дагуу “ХУВААРИЛАГДСАН ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ЗАРЦУУЛАХ, ТӨСВИЙГ ҮР АШИГТАЙ, ХЭМНЭН АЖИЛЛАХ” үүргийг ухамсарлан Хавдар судлалын үндэсний төвийн тусламж үйлчилгээг өргөтгөхөөр 2020 онд төсөвт батлагдсан түрээсийн зардал болох төсвийн хөрөнгийг М.Билэгт гишүүний өмчлөлийн Энэр Мед ХХК-ийн барилгын хувьд зарцуулах боломжгүйг албан бичгээр мэдэгдсэн билээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглохоор хуульчилсан байхад тухайн хуулийн заалтыг өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрт ашигтай байдлаар хууль тогтоогч гишүүн өөрөөр тайлбарлаж байгаад харамсаж байна.

Цаашид олон нийтийн хэрэгслийг ашиглан Төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн энэхүү ёс зүйгүй үйлдлийг дахин гаргахгүй байхыг хүссэн албан бичгийг гишүүнд хүргүүлсэн болно.

Миний бие хуулийн дагуу, төрийн өмнө хүлээсэн үүргээ хэн нэгнээс үл хамааран, зөвхөн Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн хүрээнд захирагдан Хавдрын тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг нэмэгдүүлэхийг хичээн ажиллах болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Санал болгох

Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

2 сарын өмнө
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

2 сарын өмнө
Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

3 сарын өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

4 сарын өмнө