ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

2020 оны 4 сарын 12020-04-01
ЖДҮ гишүүдийн хэргийг АТГ шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан болох ЖДҮХС-аас холбогдох хууль журмыг зөрчиж зээл авсан хэмээн УИХ-ын 20-иод гишүүний нэр хэвлэлд гарсан. Тэдгээрээс тайлбар авсан бөгөөд дөрвийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээн М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа мэдээлж байсан. Тэрээр яллагдагчаар татах тогтоолоо УИХ-д танилцуулж, дээрх хүмүүст АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн. Гэсэн хэдий ч УИХ Б.Ундармаа (Сонгинохайрхан), Л.Энхболд (Өмнөговь), Д.Дамба-Очир (Орхон), Г.Солтан (Баян-Өлгий) нарыг хамгаалж үлдсэн.

Тэгвэл гишүүдэд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг эх сурвалж хэллээ. Прокурорын байгууллага яллах дүгнэлтээ үйлдээд шүүхэд шилжүүлэх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

Зээл авсан компани: “Сафир стоун”

Зээл авсан үнийн дүн: 1.2 тэрбум

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр: Өнгөрөгч оны тавдугаар сарын 14-нд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийг Сафир стоун компанид авч өгөхдөө УИХ-ын гишүүний өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэж барьцаа гаргажээ.

Яллагдагчаар татах үндэслэл:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Г.Солтан

Зээл авсан компани: “Монгол шаазан”

Зээл авсан үнийн дүн: 950 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр: УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байна.

Яллагдагчаар татах үндэслэл:  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Зээл авсан компанийн нэр: “Хас говь транс” ХХК

Зээл авсан үнийн дүн: 950 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр:  УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлсэн. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Улмаар, ЖДҮХС-аас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Яллагдагчаар татах үндэслэл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

Зээл авсан компанийн нэр: “Доктор МИЭК”

Зээлийн хэмжээ: 800 сая төгрөг

Зээлийн барьцааг ямар хэлбэрээр:  УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.

Яллагдагчаар татсан үндэслэл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

М.Энх-Амгалан прокурорын тайлбар

Л.Энхболд гишүүний тухайд,

"Л.Энхболд гишүүний хувьд өөрийнхөө авсан зээлийг төлөх зориулалтаар бусдаар зээл авахуулсан нь тогтоогдоод байгаа юм. Материал бүрдүүлэлт дутуу байхад тухайн зээлдэгчид зээлийн төслөөс нь илүү өртөгтэй зээл олгосон байна. Үүнийг шалгаад үзэхэд цаана нь гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгосон нь тогтоогдож байгаа учраас л гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Энэ бол яах аргагүй гэмт хэрэг. Нийтийн эрх ашиг, тэгш байдал алдагдсан. Нийтэд тэгш очих ёстой мөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал олгож, хэдхэн хүнд зээл олгосон нь гэмт хэрэг биш юу юм бэ. Та нар хулгай гэж нэрлэнэ үү, яана уу хамаагүй. Энэ бол гэмт хэрэг"

Д.Дамба-Очирын тухайд,

"Д.Дамба-Очир гишүүний хувьд ганцаараа барьцаа хөрөнгөгүй, зээлийн гэрээгүй  зээл авсан байгаа юм. Зээлийн материалаа өгөхдөө  дутуу, албан тушаалаа ашиглан зээл авах шийдвэр гаргуулсан гэдэг нь тогтоогдсон. Дамба-Очир гуай, та өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн юм байна лээ. Тэр хүн чинь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. Дамба-Очир гуай та зээл аваагүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ яаж ч харсан ийм л асуудал байгаа"

Г.Солтаны тухаайд,

"Г.Солтан гишүүний хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас  зээл авсан. Тухайн  зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байгаа. Дахиад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа нөлөөлсөн нь тогтоогдож байгаа. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байна. Ийм л буруу юм хийсэн дээ"

Б.Ундармаагийн тухайд, 

"Б.Ундармаа гишүүний  хамаарал бүхий этгээдийн “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна. Гэтэл уг компани сонгон шалгаруулалтаас хасагдсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн"

Санал болгох

Дөрвөн хүүхэд нүхэнд нь живсэн Ханталст компани хэнийх вэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан.

8 өдрийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байна. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

23 өдрийн өмнө
МАН-ын Хууль зүйн газрын даргыг орцонд нь хүрзээр зоджээ

Түүнийг орцонд нь хүрзээр зодсон бөгөөд гарынх нь шуу гурван хэсэгт хугарч, нүдний арьсанд оёдол тавиулсан байна. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

23 өдрийн өмнө
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

1 сарын өмнө