Ганцаардалтай тэмцэхэд ашигладаг хиймэл оюун ухаант технологи

2020 оны 4 сарын 32020-04-03

 

Ганцаардал бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд эрдэмтэд өдөрт 15 тамхи татах эсвэл хэт их жинтэй байхтай адил эрүүл мэндэд хортой гэж үздэг. Залуучууд ч ахмад настнуудтай адил эрсдэлтэй байгаа бөгөөд 70-аас дээш насны хүмүүсийн хувьд коронавирусын тархацтай холбоотой хөл хорио байдлыг улам хүндрүүлж байна.

Швед, Их Британи зэрэг орнуудад ганцаардалтай тэмцэхэд хиймэл оюун ухаант Google Home дуут технологийг ашиглаж байна. Английн Борнмут дахь өндөр настны асрамжийн газрын ахмад настан Жон Виндуард саяхан хиймэл оюун ухааны дуут технологи ганцаардлыг даван туулахад туслах эсэхийг судлах зорилготой хагас жилийн эрдэм шинжилгээний ажилд хамрагдсан юм.

0401.jpg
Жон Виндуард

"Би эхэндээ тийм жижигхэн зүйлтэй ярих нь галзуурлын шинж гэж бодсон"  гэж 92 настай Жон Виндуард ухаалаг чанга яригчийг анх удаа туршиж үзсэний дараа хэлжээ. Хэдэн сарын дараа “Би их гайхсан... их хөгжилтэй байсан! Энэ зүйл миний сэтгэл санааг хэвийн байлгадаг. Учир нь ханиа алдснаасаа хойш маш их ганцаардаж, өрөөндөө ганцаараа олон цагийг өнгөрөөдөг байсан” гэж Google Home төхөөрөмжийн идэвхтэй хэрэглэгч болсон талаараа тайлбарлажээ. Тэрбээр ухаалаг яригчаас мэдээ, цаг агаарын мэдээ, хөгжим, аудио номны зөвлөмж, онигоо, үгийн сүлжээний зөвлөмжүүдийг асуудаг байна.

"Хүн нийгмийн бодгаль учир ихэнх хүмүүс нийгмийн харилцаанд орж чадахгүй болоод ирэхээр сөрөг энергийг хуримтлуулдаг" гэж Рэдийн Их сургуулийн сэтгэл судлаач, профессор Арленэ Астелл хэлжээ. Тэрээр Борнмутад ухаалаг яригчийн туршилт дээр ажилласан бөгөөд асрамжийн газрын оролцогчдын хувьд "сайн нөлөөлсөн" гэж дүгнэжээ.

Одоогийн байдлаар тэрбум гаруй тэтгэврийн настнууд коронавирусын улмаас нийгмээс тусгаарлагдаад байгаа бөгөөд Астелл эдгээр ухаалаг яригчийг эрэлт ихтэй ирээдүйтэй төхөөрөмж болно гэдэгт итгэж байгаа ажээ.

Хүмүүсийн харилцааг орлож чадах уу?

Их Британийн хамгийн том сэтгэцийн эрүүл мэндийн хандивлагч сан болох Mind-аас Борнмут дахь уг төслийг их ач холбогдол өгч хүлээж авчээ.

Mind-ын мэдээллийн ахлах ажилтан Стивен Бакли хэлэхдээ “Ганцаардмал мэдрэмж мэдрэх нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг. Хэрвээ энэ нь бусад хүмүүстэй харилцаагүйгээс үүдэлтэй бол уг технологи нь харилцаанд орох боломжгүй эсвэл нийгмээс тусгаарлагдсан хүмүүст тус болж магадгүй юм. Харин урт хугацаанд хүмүүстэй холбоо тогтоохыг орлож чадахгүй" гэдгийг анхааруулжээ.

Mind-ын ганцаардмал хүмүүст зориулсан зөвлөгөө нь буяны үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээнээс тусламж хүсэх, эсвэл найз нөхөд, хамаатан садантайгаа сэтгэлээ хуваалцах явдал юм гэжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт тогтоосон коронавирусын хөл хорио, 70-аас дээш насны хүмүүс өөрийгөө тусгаарлах удирдамж нь ганцаардлын асуудлыг улам бүр хурцатгаж байна.

Түүнчлэн ганцаардалд нэрвэгдсэн хүмүүст тэдний бодол санаа, итгэл үнэмшил нь тэдний мэдрэмж, зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг ойлгох, тэдний нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор ярианы эмчилгээг туршиж үзэхийг зөвлөж байна. Коронавирусын тархалтын үед энэ төрлийн зөвлөгч, эмч нар эдгээр үйлчилгээг алсаас үзүүлэх боломжтой юм.

Техникийн асуудал

Ухаалаг спикер гэх мэт сүүлийн үеийн хэрэгслүүдийг зарим настай хүмүүс хурдан хэрэглэж хэвшиж байгаа боловч тэдний хэрэглээг ихээр нэмэгдүүлэх нь амаргүй юм.

“Олон хүнд шинэ технологи таалагдахгүй. Тэд үүнд дасан зохицож чадахгүй. Туршилтанд хамрагдсан иргэдийн дунд цөөн хэд нь надтай ижил сэтгэл ханамжтай байсан” гэж Борнмут дахь өндөр настан Жон Уинвард хэлжээ.

Арленэ Астелл хиймэл оюун ухаан, таблет, виртуал бодит байдал зэрэг бусад технологийн талаар хийсэн судалгаанаас харахад хамгийн гол бэрхшээл бол мэдлэггүй байдал гэж үзжээ. Тэрээр засгийн газраас ухаалаг чанга яригчийг олгох асуудлыг эмийг эмчийн жороор олгодогтой ижил байдлаар зохицуулж болох ба энэ нь "тансаг хэрэгцээт бүтээгдэхүүн" бус сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх өдөр тутмын хэрэгцээт зүйл болох юм гэжээ.

Бусад улс оронд

040102.jpg
Mabu

АНУ-д “Mabu” хэмээх хүүхэлдэй хэлбэртэй роботыг виртуал туслах болгон ашиглаж байна. Тэтгэврээ авсан эсэх, эмээ уусан эсэх, цаг агаар хэр байгааг шалгаж болно. Япон болон Азийн бусад хэсэгт “Dinsow” хэмээх робот ижил төстэй үүрэг гүйцэтгэж байна. Энэ нь нүүрэн хэлбэртэй таблет бөгөөд хэрэглэгчид видео үзэх, нийтлэл унших зэрэг боломжийг олгодог байна. Мөн гэр бүлийн гишүүд нь видео дуудлага хийх үед автоматаар холбогдох боломжтой.

Швед улсын бүх өрхийн талаас илүү хувь нь нэг хүнээс бүрддэг бөгөөд ганцаардлыг арилгах арга хэрэгсэл болох хэрэглэгчийн хамгийн сайхан дурсамжийн талаар яриа өрнүүлэхэд зориулагдсан ухаалаг чанга яригчийн төслийг эхлүүлээд байна.

Жишээлбэл, 78 настай хөгшин дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байсан гэдгээ ярих үед түүнээс: "Таны очсон улс орнуудаас Швед улс харилцааны тал дээр ямар ялгаатай байсан бэ?"  гэж асуусан байна. Тэрээр Швед хүмүүс "маш өвөрмөц шинж чанаруудтай бөгөөд биднээс бие даасан байдлыг шаарддаг, энэ нь амьдралын хамгийн хэцүү хэв маяг байсан" гэж хариулсан байна.

Өөр бусад олон оронд ахмад настнуудыг халамжлах зорилгоор хиймэл оюун ухаант технологийг ашиглан туршиж үзсээр байгаа бөгөөд манай улсад ч мөн адил ганцаардал гэх өвчинтэй тэмцэхэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн ашиглах шаардлагатай байна.

 Эх сурвалж: BBC

Санал болгох

Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

1 сарын өмнө
Хүний аминд хүрэх компьютерийн вирус

Шинжээчидийг үзэж байгаагаар хамгийн муугаар бодоход энэхүү хорт код нь азотын хүчлийн хорт хийг алдагдуулах эсвэл томоохон хэмжээний дэлбэрэлт үүсгэж үйлдвэр болон ажилчидын амь нас хоёулаа аюулд орох магадлалтай байсан гэж үзжээ.

1 сарын өмнө
Телеграм: Хөгжүүлэгчдэд 400'000 еврогийн шан амлалаа

Цар тахлын өвчний карентины энэ үеэр компаниуд гэрээс ажиллах, онлайн хурал гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч Zoom програм нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээ алдсан гэх мэдээ гарснаас хойш мессеж ашигладаг facebook зэрэг компаниуд өөр өөрсдийн нууцлал өндөртэй гэх групп дуудлагын үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа билээ.

1 сарын өмнө
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

Хэрвээ та засвар авч болох ажилчны нөхцөлийг хангасан бол, uBreakFix руу зочилох юмуу е-майл явуулахад та үнэгүй засварын үйлчилгээ авах боломжтой юм. Мөн Samsung компани нь эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй ажилчидад Samsung.com сайтаар дамжуулан утас худалдан авсан тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт санал болгож байгаа юм байна.

1 сарын өмнө