Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

2020 оны 4 сарын 102020-04-10
Г.Занданшатар: Ипотекийн зээл төлөлтийг ЗУРГААН САР царцаана

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.

УИХ-аар Цар тахлын эсрэг хууль батлахаар ажиллаж байна. Энэ хуульд амны хаалт заавал зүүх гэх мэт заалтыг тусгасан. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахална.  

Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталсан.

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа.

Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна.

Энэ оны 2, 3 дугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан ч ажилтнаа цомхотгол хийлгүй авч үлдсэн ААН-үүдийн ажилтнуудад нь 200 мянган төгрөг олгоно. Компанид нь биш ажилтнуудад уг урамшууллыг олгоно.

Хувийн хэвшлийн бүх ААН-үүдийн болон ажилтнуудын ХХОАТ, НДШ-ийг зургаан сараар тэглэнэ. 

Ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг 3 сараар хойшлуулсан байсныг дахин 3 сараар сунгах шийдвэр гаргасан.

Дэлхий олон оронд эрсдлээс сэргийлэх зорилгоор өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон.

Санал болгох

Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй

Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэтэл Ерөнхийлөгчийн Шашин, соёлын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хулан шашнаар улстөр хийж эхэллээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гандангийн хурлыг тогтмол дамжуулдаг ТВ9 телевизээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёрыг “гадаадын захиалгаар шашны хуулийг өөрчлөх төсөл боловсруулсан” гэж гүтгэлээ.

5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

2 өдрийн өмнө
Н.Номтойбаяр: Бие даан нэр дэвших болзлоо хангалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ.

2 өдрийн өмнө