Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

2020 оны 4 сарын 102020-04-10
 Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт хүргүүлсэн билээ. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаад: 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурьдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ.” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна. 
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Санал болгох

Шашны хуулиар шүлэг зохиож болохгүй

Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Гэтэл Ерөнхийлөгчийн Шашин, соёлын зөвлөхөөр ажиллаж байсан яруу найрагч Ц.Хулан шашнаар улстөр хийж эхэллээ. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гандангийн хурлыг тогтмол дамжуулдаг ТВ9 телевизээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёрыг “гадаадын захиалгаар шашны хуулийг өөрчлөх төсөл боловсруулсан” гэж гүтгэлээ.

4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
СЕХ-ноос Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэж үзэн СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

2 өдрийн өмнө
Н.Номтойбаяр: Бие даан нэр дэвших болзлоо хангалаа

Сонгуулийн ерөнхий хорооноос бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гаргажээ.

2 өдрийн өмнө