Зургадугаар сарын 10 хүртэл аялал зугаалга хийх, ууланд алхах, ил задгай гал гаргахыг хоригложээ

2020 оны 4 сарын 92020-04-09

Өнөөдөр НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээллээ.

нэргүй.jpg

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:  Ард иргэдийн онцгой сонор сэрэмжтэй байх улирал ирлээ. Өнгөрсөн тав хоногт НОБГ-т гамшиг ослын 68 дуудлага ирсний 50 орчим нь шар өвс шатааснаас болж гал алдсан дуудлага байлаа. Богд уулын баруун, зүүн аманд 1 га газар, 70 давхрын оршуулгын газар 7 га газар, томоохон зуслангийн бүс нутагт шар өвс шатааснаас болж иргэд өмч хөрөнгөөрөө ихээхэн хохирлоо. Мөн Шарга морьтын ам, Яргайтын аманд түймэр гарсан. Уг түймрийг 200 орчим гал сөнөөгчид, 80 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, унтраалаа.

Дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл аялал зугаалга хийх, ууланд алхах, ил задгай гал гаргахыг хориглосон. Шар өвсийг шатаасан хүнд хариуцлага тооцно. Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр гарахаас сэргийлж хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй.

НОБГ-аас өдөр бүр 2 цагийн хугацаанд 20 автомашинтай 20 маршрутаар COVID19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанга яригчаар анхааруулга өгч, ариутгал халдваргүйтгэл хийж байна. Машинтай галын 20 машинаар анхааруулга өгч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа” гэсэн юм.

ах.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Нийслэлийн хүрээнд “Хотын соёл” аяныг хэрэгжүүлж байгаа. Энэ аяны хүрээнд маскаа зүүж, нус цэрээ ил хаяхгүй байх хэрэгтэй. 65 мянган угаар мэдрэгч маргааш Замын-Үүдээс Улаанбаатарт ирнэ. Уг угаарын хийг ирэх долоо хоногоос айл өрхөд суулгаж өгнө. Мөн газраа чөлөөлөөд орон сууцанд орж байгаа. Харамсалтай нь иргэд бууриа цэвэрлэхгүй байна. Үлдэж байгаа хог буцаад байгалд эрсдэл учруулах юм шүү” гэсэн юм

Санал болгох

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

5 цагийн өмнө
Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

6 цагийн өмнө
Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

7 цагийн өмнө
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

8 цагийн өмнө