Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол илэрч тусгаарлалаа

1
2020 оны 4 сарын 92020-04-09
Замын-Үүдэд сэжигтэй нэг тохиолдол илэрч тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит  мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд коронавирус буюу covid-19 халдвар дэлхийн 212 орон, улс бүс нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1.5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж, 88405 хүн нас барж, 339731 хүн эдгэж, 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна. АНУ, Итали, Иран, Испани, Франц, Швейцар, Их Британи, Турк улсад халдвар эрчимтэй тархсан хэвээр  байна. БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Манай улсын хувьд Коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Үүнээс дөрвөн хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарч сувилалд ажиглалтад байна. 12 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Ажиглалтад 1572 хүн байна. Өчигдрийн хувьд 194 хүн ажиглалтаас гарсан. Мөн Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Үүнээс өндөр настан асран хамгаалагчтайгаа 50, эрүүл мэндийн шалтгаантай 43, жирэмсэн эмэгтэй 5, бага насны хүүхэд гэр бүлийн хамт 49 ирсэн байна. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ, цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Энх наран сувилал, King tower зочид буудалд байрлуулж, ажиглалт хяналтад оруулсан байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

Хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. Тэрээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, танадалтын зорилгоор хийсэн 21 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийлээ. Өчигдөр Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт танадалт, судалгаа хийж байна. Сэлэнгэ аймагт батлагдсан нэг иргэнийг ХӨСҮТ-д авчран ХӨСҮТ-д тусгаарласан" гэв. 

Санал болгох

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

4 цагийн өмнө
Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

6 цагийн өмнө
Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

6 цагийн өмнө
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

7 цагийн өмнө