Г.Загдаа: Халиунааг ажилтай, орох оронтой болчихвол хүүхдийг нь өгнө

2020 оны 4 сарын 92020-04-09
Г.Загдаа: Халиунааг ажилтай, орох оронтой болчихвол  хүүхдийг нь өгнө

Иргэн Д.Халиунаа “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн хүчирхийлэлд өртөж, төрсөн хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй яваа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрээр “Би зөв амьдрах ухаан ТББ-д хоёр жил шахам амьдарсан. Г.Загдаа намайг гурван хоног дараалж хүчиндсэн. Дараа нь нийгмийн хоёр ажилтан нь намайг бас хүчиндсэн. Энэ талаар хэлбэл хүүхдийг чинь яаж ч чадна, хүүхэд чинь энд надтай хамт байгаа шүү гэж сүрдүүлсэн. Намайг гурав хоног дараалж хүчирхийлсэн.

Би өөрийгөө бодоод хүүхдээ аваад явч болох байсан. Тэнд 40 гаруй хүүхэд байгаа. Цаана нь байгаа эдгээр хүүхдүүд яах вэ. Охинтойгоо уулзаагүй хоёр сар гаруй болж байна. Хүүхдээ авмаар байна” гэсэн юм.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Зөв амьдрах ухаан” ТББ-аас очиж энэ талаар тодруулахад цэцэрлэгийн эрхлэгч З.Уранбайгаль “Манайх хүүхэд хамгааллын чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар таван хүүхдэд асаргаа явуулж байна. Түүний нэг нь Халиунаагийн 2 ойтой охин. Анх ирэхдээ хүн амьтанд ойртохгүй, булан тохиод нуугддаг байсан. Мөн бөөстөж, турж эцэж ирсэн. Тэгээд манайх цэцэрлэгтэй авч нэг ёсондоо нийгэмшүүлж байгаа. Одоо хүний үг ойлгох, шээж баахаа хэлдэг болсон. Одоогоор ээжийгээ санах, уйлах, унтахгүй байх гэх мэт зүйл ажиглагдаагүй. Ээжтэйгээ хамт байхаас илүүтэй манайд сайн байгаа” гэв.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа “Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэсэн. Халиунаа худал юмыг л 1000 дахин ярьж байна. Шүүхийн шийдвэрүүд байгаа. Гарсан шийдвэр  дээр энэ хүчингийн хэрэг яригдахгүй байгаа.

Халиунаагийн хүүхдийг өгөхгүй байх шалтгаан байхгүй. Хүмүүс хүүхдээ ямарваа нэгэн хүчирхийлэлд өртөхөөргүй болгоод аваад явчих юм бол бид нар хүүхдийг өгч байгаа. Маш олон хүүхдийг гэр бүлтэй нь нэгтгэсэн.

Манай дүүргийн 5, 24-р хорооны хамтарсан хурал хийгээд шийдвэр гаргасан. Халиунааг тодорхой ажилд оруулж, орлоготой, орон байртай болж байж хүүхдийн өгч явуулна гэсэн. Гэвч одоогоор аль аль нь шийдэгдээгүй байна.

Юу боллоо гэж охин шигээ хүүхдийг хүчиндэх билээ. Хүн итгэмээр юм ярьмаар байна. Манайхаас оргож гардаг, ер нь ийш тийшээ явуулдаггүй гэсэн. Харин ч манай залуучууд гадуур гарч ажил төрөл хийж, амьдрал ахуйгаа сайжруулдаг шүү дээ” хэмээв.

Ц.Соёл-Эрдэнэ 

Санал болгох

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

“Жи Тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгажээ

4 цагийн өмнө
Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна

Зургадугаар сарын 5 буюу баасан гарагт бүх нийтийн амрах юм. Учир нь билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

5 цагийн өмнө
Сурвалжлага: Мөрдэс зүүсэн алтан гартнууд

Өдрийн 12.00 цаг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт /ТТАХНЭ/ очиход хүлээлгийн танхим болон амбулаториор үйлчлүүлэх өрөөнүүд хүн ихтэй байлаа. Эмнэлгийн өнгө төрхийг харахад ногоон өнгө давамгайлах бөгөөд  эко эмнэлэг гэдгийг илтгэдэг аж.  Үүдэнд зогсох цагаан халаадтай залуухан эмчээс тус  эмнэлгийн захирал, хурандаа Л.Баттөрийг сурагласаар олж уулзав.  ТТАХНЭ буюу бидний нэрлэж заншсанаар төрийн албан хаагчдын эмнэлгийг зорьсон шалтгаан маань  Гэмтэл согог судлалын тасгийн мэс заслын өрөөнөөс буюу  “хориотой” бүсээс сурвалжлага  бэлтгэх байсан учраас зөвшөөрөл авсны дараа дээрх тасгийг зорилоо.

6 цагийн өмнө
АНУ-д халдвар авсан МОНГОЛ иргэн ЭДГЭРЛЭЭ

Бид түүнтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

7 цагийн өмнө