УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцийн дунд суудлаар хэлэлцэнэ

2020 оны 4 сарын 142020-04-14
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцийн дунд суудлаар хэлэлцэнэ

 

Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр болох дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “...сонгууль товлон зарлахаас өмнө ...” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “... эсхүл дутуу ...” гэсэн заалт нь тус тус  Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Цэц ийнхүү маргаан үүсгээд байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.”, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.” гэж тус тус хуульчилсан байна. Гэвч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл ... сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ:” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж хоёр өөр хугацаа тогтоожээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно.”, хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж тус тус хуульчилснаас үзэхэд нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй, тэмдэглэгээ хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй гэж үзсэн атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан байна.” гэж нэр бүхий иргэд үзэж  Цэцэд мэдээлэл гаргасан байна.

Санал болгох

Хонзондоо сохорсон улстөрчид

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энд улс орны асуудлыг цогцоор нь харж, бодлого боловсруулах сэхээтнүүд хэрэгтэй. Тэрнээс Төрийн ордон бөх барилдаж, дуу дуулдаг, өөрт нь ямар ч шийдэл байхгүй хэрнээ бусдыг шүүмжилдэг, худлаа эх оронч, хуулиас зугтагсад, хулгай хийхээр санаархагчдын бүгэх газар биш. Тийм учраас энэ удаагийн сонгууль үе солигдох, бодлоготнууд өрсөх, бизнесийнхнээ дэмжих, гадаад харилцаагаа тэлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шийдлийн өрсөлдөөн болоосой гэж олон нийт хүсч байгаа.

1 сарын өмнө
Хөвсгөлд нэр дэвших Х.Эрдэнэбаатарыг шалгаж эхэлсэн үү

Сонгууль дөхөөд, УИХ-ын гишүүн болж хуулиас дээгүүр амьдрах, төсвөөс хулгай хийж баяжих сонирхолтой хүмүүс идэвхжиж, ард түмэнд хайр зарлаад эхэлжээ.

1 сарын өмнө
Ховдын О.Батнасан хятад шийгуаны татварыг 30 хувь болгож нэмүүлнэ

УИХ-ын гишүүн О.Батнасанг парламентын сэтгүүлчид тарвас хэмээн өхөөрддөг. Олон ястны өлгий Ховдоос сонгогдсон О.Батнасаны гаргасан саналыг гишүүд өчигдөр дэмжсэн. Түүний саналыг Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэмэрлэх юм.

1 сарын өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцийн дунд суудлаар хэлэлцэнэ

Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй, тэмдэглэгээ хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй гэж үзсэн атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан байна.” гэж нэр бүхий иргэд үзэж  Цэцэд мэдээлэл гаргасан байна.

2 сарын өмнө