Хиймэл оюун ухаанаар Google AI-ийг сайжруулж байна

1
2020 оны 4 сарын 212020-04-21
Хиймэл оюун ухаанаар Google AI-ийг сайжруулж байна

 

Компьютерын чипүүдийг илүү үр дүнтэй, илүү бага цахилгаан ашигладаг болгох загварыг шинэ хүч нэмэгдүүлэгч алгоритмын тусламжтайгаар хиймэл оюун ухааныг суралцуулахаар тохируулагдсан.

3-н хэмжээст тетрис: Чипний суурилуулалт гэдэг нь иж бүрдсэн 3-н хэмжээст дизайны асуудал юм. Энэ нь бүрэлдэхүүн хэсгүүдийн давхрага бүрийн хэдэн зуун, мянган тохиргоог маш болгоомжтойгоор угсарах шаардлага болдог юм. Уламжлалт аргаар бол инженер гар аргаар уг тохиргоог хамгийн бага холболтын утас ашиглагдсан байх загвар тооцоолон гаргадаг байна. Түүний дараагаар электрон дизайн автомат програмын тусламжтайгаар загвартайгаа адилхан чип хийхийн тулд алхам бүрийг нь анхааралтай ажигладаг ба нэг чипний суурилуулалтыг хийхийн тулд 30 орчим цаг зарцуулдаг байна.

Цагны хоцрогдол: Тухайн чипийн загвараас хамааран уламжлалт арга нь хоёроос таван жил зарцуулдаг байна. Гэхдээ дэвшилтэт хиймэл оюун ухааныг ашигласанаар энэхүү хугацаа нь хэд дахин богиносох боломжтой юм. Ойрын жилүүдэд, чипний суурилуулалтыг хурдасгах замыг хайдаг хэд хэдэн алгоритм бий болсон хэдий ч эрчим хүчний дутагдал, компьютерийн хүчин чадал, орчин зэрэг шалтгаануудын улмаас хязгаарлагдаж байна.

Ухаалаг загвар: Дээрхи асуудлуудын талаар Гүүглийн судлаач Анна Голди ба Азалиа Мирхосейни нар “Нэмэлт хүч” гэх шийдэл олжээ. “Нэмэлт хүч” алгоритм нь эерэг болон сөрөг санал шүүмжүүдийг төвөгтэй даалгавруудыг суралцахад ашигладаг. Судлаачид “Шагналт функц” хэмээх үйл ажиллагаа зохиосон ба өөрийнхөө зохиосон дизайны үр дүнгээс хамааран өөрийгөө шийтгэх болон урамшуулдаг алгоритм юм. Уг алгоритм нь секунд бүрт их хэмжээний шинэ загваруудыг үйлдвэрлэх ба шагнал болгож шалгарсан функцээ улам сайжруулдаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам чипийг оновчтойгоор суурилуулах эцсийн төлөвлөгөөн дээрээ анхаарлаа төлөвлөрүүлдэг байна.

Баталгаа: Электроник дизайн автомат програмын тусламжтайгаар загваруудыг шалгасныхаа үр дүнд хиймэл оюун ухааны хийсэн маш олон суурилуултын төлөвлөгөө загвар нь хүний хийснээс илүү үр дүнтэй ажилласан байна. Мөн ингэснээр хүмүүст зарим шинэ араг барил зааж өгч байгаа хэмээн судлаачид мэдэгджээ.

Үйлдвэрлэл:  Хөгжүүлэлтийн туршид хиймэл оюун ухааны үйл ажиллагаа нь чипийн загварын үйл ажиллагаанд маш нягт холбогдож байгаа билээ. Ийм аргаар чипний суурилуулалтыг хийх үйл ажиллагааг хурдасгах болон хиймэл оюун ухааныг илүү өндөр түвшин хүртэл сайжруулах шинэ эрин үе эхэлж байгаа болов уу хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж : Б.Мөнхдэлгэрэх

MIT tech review

 

Санал болгох

Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

1 сарын өмнө
Хүний аминд хүрэх компьютерийн вирус

Шинжээчидийг үзэж байгаагаар хамгийн муугаар бодоход энэхүү хорт код нь азотын хүчлийн хорт хийг алдагдуулах эсвэл томоохон хэмжээний дэлбэрэлт үүсгэж үйлдвэр болон ажилчидын амь нас хоёулаа аюулд орох магадлалтай байсан гэж үзжээ.

1 сарын өмнө
Телеграм: Хөгжүүлэгчдэд 400'000 еврогийн шан амлалаа

Цар тахлын өвчний карентины энэ үеэр компаниуд гэрээс ажиллах, онлайн хурал гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч Zoom програм нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээ алдсан гэх мэдээ гарснаас хойш мессеж ашигладаг facebook зэрэг компаниуд өөр өөрсдийн нууцлал өндөртэй гэх групп дуудлагын үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа билээ.

1 сарын өмнө
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

Хэрвээ та засвар авч болох ажилчны нөхцөлийг хангасан бол, uBreakFix руу зочилох юмуу е-майл явуулахад та үнэгүй засварын үйлчилгээ авах боломжтой юм. Мөн Samsung компани нь эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй ажилчидад Samsung.com сайтаар дамжуулан утас худалдан авсан тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт санал болгож байгаа юм байна.

1 сарын өмнө