Ажил дээрээ карентины дүрмээ сайн барьж байгаа эсэхийг шалгадаг хиймэл оюун ухаан

1
2020 оны 4 сарын 212020-04-21
Ажил дээрээ карентины дүрмээ сайн барьж байгаа эсэхийг шалгадаг хиймэл оюун ухаан

 

Андрю Нгийн стартап “Ландинг ЭйАи” компани нь карентины үед хүмүүс хоорондын зайгаа барьж байгаа эсэхийг шалгадаг багаж бүтээжээ.

1.8 метрийн зай: Өнгөрсөн пүрэв гаригт, уг стартап нь нийтийн газарт хоорондын зайгаа сахиж буй эсэхийг шалгадаг мэдрэгчээ үзүүлсэн дүрсээ блогтоо нийтэлсэн байнаа. Баруун талд харагдах шувуун нүд диаграм нь цэг бүрийг нэг хүнээр дүрсэлсэн ба тэдгээр цэгүүдийн хоорондын зай аюултай хэмжээнд ирвэл тод улаан өнгө болон хувирна. Компани нь Фоксонн зэрэг зарим үйлчлүүлэгчдийн хүсэлтээр хүмүүс ихээр холхидог үйлдвэр газарт зориулж хийгдсэн гэж мэдэгджээ. Мөн уг хэрэгсэл нь хяналтын камерийн системтэй маш хялбараар холбогддог боловч хэрэв хүмүүс хоорондын зай нь аюултай болвол хэрхэн хүмүүст мэдэгдэх талаар судалж буй бөгөөд тэдгээрийн нэг боломжит арга нь хүмүүс бие биетэйгээ хэт ойртвол сэрэмжлүүлгийн хонх дугардаг арга юм. Тайлан нь мөн шөнийн цагаар боловсруулагдаж менежерт ажлийн хэсгийн зохион байгуулалтыг дахин төлөвлөхөд тус нэмэр болох юм хэмээн компанийхан хэлж байна.

Далдалтан дотор: Мэдрэгч нь юун түрүүнд жинхэнэ амьдрал дээр ашиглагдаж буй ямар ч хамгаалалтын системтэй холбогдоход бэлэн байх шаардлагатай. Түүний дарагаара сургагдсан төв систем нь дүрс бичлэг доторхи хүмүүсийг сонгож авсны дараагаар өөр нэгэн алгоритм хүмүүс хоорондын зайг тодорхойлно.

Ажлын байрны ажиглалт: Энэхүү ойлголт нь шинэ ухагдахуун биш юм. Энэ сарын эхээр, Рютер үүд Амазон мөн уг технологитой төстэй алсын зайнаас агуулахын ажилчидыг хянадаг програм ашиглаж байсан талаар мэдээлэлж байсан билээ. Уг хэрэгсэл нь компаниуд ажилчидаа хянах зорилгоор ихээхэн ашиглаж буй технологийн ангилалад багтсан билээ. Одоогоор зах зээлд бүх ажилчидаа хянадаг эсвэл хэрэглэчидийнхээ дуудлага бүрийг чагнадаг технологиуд нь нийтийн хэрэглээнд аль хэдийн ихээр нэвтэрчээ. Гэвч Ландинг ЭйАи-ийн мэдрэгчүүд шиг системүүд тогтсон дүрэм журмаасаа багахан хазайхад маш их аюул дагуулах болно. Цар өвчний тархалт нь зөвхөн эдгээр технологиудын нэр хүндийг өсгөхөөс өөрцгүй юм.

Найдваргүй ажлын талбар: Уг блогийн нийтлэлд, Ландинг ЭйАи нь уг хэрэглүүрийг “ажилчид болон байгууллагын аюулгүй байдал”-ыг сахихийн төлөө, “Ил тод байдал болон ашиглах бүрэн эрх мэдэл”-тэй үед ашиглагдах тухайд ихээхэн анхаарал хандуулж буйгаа мэдэгджээ. Гэвч уг төсөлтэй төстэй технологиуд нь хакеруудын дайралтын бай болох боломжтой ба одоогоос илүү хор хөнөөлтэй ажиглалтын мэдээлэл цуглуулж болох юм. Өнгөрсөн 12-р сард нийтлэгдсэн ажлын байрны хяналтын өсөлтийн талаархи нийтлэлийг үзвэл, өнөөгийн хиймэл оюун ухаан судлалын газрууд хүмүүст уг техонолийн эсрэгүүцэх чадал байхгүй хэмээн тодотгосон байна. Уг нийтлэлд, “Эдгээр системийн хэрэглээ нь ажил олгогчдын гарт эрх мэдэл болон хяналтыг нэгтгэж, доод түвшний ажилчидад( арьсны өнгөнөөс үл хамааран ) хохирол учруулна.” хэмээн нийтлэгджээ. Өөр нөг талаас авч үзвэл уг технологи нь одоо байгаа тэнцвэрт бүр илүү муу үр дагавар авчирч болох юм.

Эх сурвалж : Б.Мөнхдэлгэрэх

MIT techreviews 

 

Санал болгох

TeamViewer-ээ шинэчилье

TeamViewer нь ХБНГУ-ын TeamViewer GmbH компанийн хөгжүүлсэн, компьютер болон мобайл төхөөрөмжид алсын зайнаас хандаж, удирдахад ашиглагддаг программ хангамж бөгөөд Windows, MacOS, Linux, Chrome OS, IOS, Android болон BlackBerry үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой байдаг.

22 өдрийн өмнө
"Apple"-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй

“macOS” үйлдлийн системд хортой кодын хамгаалалт хэрэгтэй болжээ. Өнгөрөгч 7 хоногт ThiefQuest нэртэй шинэ төрлийн хортой код P2P үйлчилгээгээр дамжин тархдаг хууль бус программ хангамжуудаас илэрч эхэлсэн.

2 сарын өмнө
Windows үйлдлийн системийг ингэж шинэчилжээ

Microsoft компаниас программ хангамжийн аюулгүй байдлын шинэчлэлтийн багцыг өнгөрсөн зургадугаар сард гаргажээ. Энэ нь дэлхийд COVID-19-ийн дэгдэлт эхэлснээс хойшхи гурав дахь шинэчлэл бөгөөд хөл хорионы үеэр аюулгүй байдлын багууд эмзэг байдал, цоорхой гаргахгүйн үүднээс шинэчлэлтүүдийг хийсээр байна.

2 сарын өмнө
Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

5 сарын өмнө