О.Амартүвшин: Майн баяраар Сүхбаатарын талбайд 1000 бизнес эрхлэгч жагсаал хийнэ

10
2020 оны 4 сарын 242020-04-24
О.Амартүвшин: Майн баяраар Сүхбаатарын талбайд 1000 бизнес эрхлэгч жагсаал хийнэ

 

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өгсөн.

Энэ үеэр Майн баяр буюу тавдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна. Энэхүү жагсаалд 1000 гаруй бизнес эрхлэгч оролцуулахаар болжээ.

Тэрээр, "Коронавирусийн эрсдэлтэй нөхцөлд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн байгаа олохгүй байна. Бид саналаа удаа дараа илэрхийлсэн боловч ажил хэрэг болгосон нь цөөн. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, иргэд ажилгүй болж, Монголд ядуурал нүүрлэнэ. Бидний гаргасан судалгаагаар нийт аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа 30 хувийг цомхотгох гээд бэлдчихсэн байна. Иймээс бид Засгийн газарт шаардлагаа тавьж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах гэж байгаа" гэж хэлжээ.

Түүнээс "Та нар зөвшөөрлөө авсан юм уу. 1000 гаруй хүн цуглуулж хийнэ гэвэл зөвшөөрөхгүйн дээр халдвар тархах аюултай. Зохион байгуулж байгаа хүмүүст ч хариуцлага тооцох асуудал ярих байх" гэж сэтгүүлчид асуухад "Одоо тэр хамаагүй. Удаан хүлээлээ, энэ байдал цаашид үргэлжилбэл олон хүн ажилгүй болно шүү дээ" гэж хариулсан байна.

МҮХАҮТ-аас зохион байгуулах дээрх жагсаалд Монголын шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 20 компани болон танхимын дэргэдэх бусад компаниуд нэгдэх юм.

Санал болгох

Терроризмтой тэмцэх зөвлөл ирэх долоо хоногт хуралдана

“Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

4 өдрийн өмнө
Өвс,  тэжээл, хивэгний экспортыг түр хугацаанд хязгаарлалаа

Хивэгний экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. 

6 өдрийн өмнө
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах цэгийн тоог цөөлнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан А-272 тоот тушаал гаргаж, согтуурах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийг тоог аймаг, нийслэл, суманд 1000 хүн тутамд дөрөв хүртэлх байхаар норматив тогтоожээ.

14 өдрийн өмнө