Ж.Батзанданд дарлуулдаг ШЕЗ, Хуульчдын холбоогоор яах юм

1
2020 оны 4 сарын 242020-04-24
Ж.Батзанданд дарлуулдаг ШЕЗ, Хуульчдын холбоогоор яах юм

 

Ж.Батзандан 2016 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хууль тогтоогчийн ажлаа олигтой хийсэнгүй. УИХ-аас татвар, бүртгэл, ашигт малтмалын ер нь ямар ч хууль хэлэлцэж байсан “МАНАН бүлэглэл, С.Зоригийн хэрэг, Чимгээ, Содномдаржаа, хуулийн мафи” зэрэг хэдхэн сэдэв ярьж бүрэн эрхээ дуусгах гэж байна. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, төрийн бодлого тодорхойлоход тойргийн иргэдийнхээ байр суурийг төлөөлөх учиртай түүний барьсан хэдэн сэдэв нь 2020 оны сонгуульдаа бэлдсэн PR-уу гэлтэй.

Сүүлдээ бүр даамжирч хараат бус шүүх, прокурорын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог болов. Үүнийг нь УДШ-ийн өмнө жагсаал зохион байгуулсан, УЕПГ-т иргэдийг дагуулж очиж элдэв зүйл ярьсан нь баталгаажуулна. Шүүх засаглал руу иргэдийг турхирч, элдвээр харлуулж зурагтаар ярьж байгаа нь яав ч УИХ-ын гишүүнд байх ёс зүй биш. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх элдэв алхам хийж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сулруулж байгаа нь түүнийг сонгохгүй байх хангалттай шалтгаан.

Прокурор, шүүхийнхэн төрийн тусгай албан хаагчид учраас Ж.Батзандантай зэрэгцээд тайлбар хийгээд яваад байх нь зохимжгүй. Гэхдээ цагдаад хандаж энэхүү хууль бус үйлдлийг нь таслан зогсоолгох талаар ажиллах боломж нь байгаа. Харин ингэхийг хүсэхгүй байх шиг. Шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах үндсэн үүрэгтэй байгууллага нь ШЕЗ. Гэвч Ж.Батзандантай хамт 7 сарын 1-нд жагсч явсан, найз нь болох Э.Батбаяр ШЕЗ-ийн даргын ажлыг хийж байна. Г.Занданшатарын улс төрийн нэвтрүүлэгт дуудагдаад оролцчихсон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ч дуу нь гарахгүй юм. Уг нь энэ хоёр институцийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж дуугарч болох хамгийн зохимжтой газар нь Монголын Хуульчдын холбоо. Гэвч ХЗДХЯ-ны харьяа агентлаг Гадаадын иргэн харьяатын газрын байцаагч Б.Өнөмөнх МХХ-ны ерөнхийлөгч болсноос хойш энэ байгууллага дэндүү дүлий, дүйнгэ боллоо доо.

Хамгийн сүүлд гэхэд “Б.Хурцын өмгөөлөгч нар шүүгчидтэй хуйвалдаад байна гэж Ерөнхий прокурор надад хэлсэн” гэж Ж.Батзандан хэлсэн тухай Б.Мэргэн өмгөөлөгч бичсэн байна. Хэрэв үнэн бол шалгуулах ёстой. Харин худлаа бол хараат бус шүүхэд халдаж, иргэдийг шүүх, прокурорт итгэхгүй болгох байгаа Ж.Батзанданг цагдаад өгөх хэрэгтэй. Улстөрчид энэ мэтээр муу л бол хойд хар овоохой гэдэг шиг шүүх засаглал руу ноцсоор байвал Монгол Улсад үнэнийг хэн тогтоох вэ.

Иймээс ШЕЗ, Монголын Хуульчдын холбоо шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдлыг хангах ажлаа хийж, хуульчдийн нийтлэг эрх ашгийг попроо улстөрчдийн завжнаас салгах шаардлагатай байна.

 

 

Санал болгох

Ж.Батзанданд дарлуулдаг ШЕЗ, Хуульчдын холбоогоор яах юм

Ж.Батзандан 2016 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш хууль тогтоогчийн ажлаа олигтой хийсэнгүй. УИХ-аас татвар, бүртгэл, ашигт малтмалын ер нь ямар ч хууль хэлэлцэж байсан “МАНАН бүлэглэл, С.Зоригийн хэрэг, Чимгээ, Содномдаржаа, хуулийн мафи” зэрэг хэдхэн сэдэв ярьж бүрэн эрхээ дуусгах гэж байна. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, төрийн бодлого тодорхойлоход тойргийн иргэдийнхээ байр суурийг төлөөлөх учиртай түүний барьсан хэдэн сэдэв нь 2020 оны сонгуульдаа бэлдсэн PR-уу гэлтэй.

1 сарын өмнө
Хуульчдын "бэртэгчин" эс үйлдэл эрх зүйн хөгжилдөө халтай

Өнөөгийн УИХ-д гишүүд дунд 23 эрх зүйч байгаа гэсэн судалгааг Сонгуулийн ерөнхий хороо гаргажээ. Хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн 23 хууль тогтоогчтой гэсэн үг. Тэднээсээ арай дөнгүүр гэж Х.Нямбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар тавьсан байх.

4 сарын өмнө