С.Төгс: Цэнгүүн Жонни Депптэй адилхан санагддаг. Хоёулаа миний краш

1
2020 оны 4 сарын 242020-04-24
С.Төгс: Цэнгүүн Жонни Депптэй адилхан санагддаг. Хоёулаа миний краш

Time.mn сайт “CRUSH” буланд та бүхний харцыг булааж хайрыг татдаг олны танил,од эрхмүүдийг урьж ярилцаж байгаа билээ. Энэ удаагийн зочноор үзэсгэлэнт бүсгүй, олон залуусын краш, азийн топ модель загварын ертөнцийн төгс бүсгүй С.Төгсийг урилаа.

 

-Краш гэдэг нь  “Богино хугацаанд хэн нэгэнд эрчимтэй татагдаж дурлах боловч, тэр хүнтэйгээ үерхэх нь 0.01 хувийн магадлалтай”-г хэлдэг. Тэгвэл таны бодлоор краш гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Яг энэ тодорхойлолтыг би фэйсбүүкээс харж байсан л даа. Миний хувьд эрэгтэй эмэгтэй гэлтгүй крашлаж болдог гэж ойлгодог.

Крашууд гэвэл Жонни Депп, Леонардо Ди Каприо гээд л байна. Намайг крашладаг байх үед одоогийх шиг интернет гэж байдаггүй байлаа. Манай ээж гадаадаас сэтгүүл авч ирээд, тэрэн дээрээс би Жонни Деппийн зургийг нь хардаг байлаа. Одоо ч бас инстаграмыг нь дагадаг. Залуугийн зураг энэ тэрийг нь үзэхэд күүл шдээ. Гоё урт үстэй. Ярилцлага өгч байхдаа хөлөө ачаад суучихсан, тамхи татаж байх жишээтэй. Ерөнхийдөө өөрийнхөөрөө хэв маягтай яг тийм өөрийнхөө хүн надад таалагддаг. Намайг шоолж магадгүй л дээ. Гэхдээ яахав. Одоо бодоод байхад манай Цэнгүүн төстэй юм шиг ээ. /Инээв/

Ромео Жульетагийн Леонардо Ди Каприогийн бүтээсэн дүрийг үзээд л... Ярьсан чинь шууд л нүдэнд төсөөлөгдөж байна.

Харин Монголоос гэвэл мэдээж миний найз залуу Цэнгүүн байна. Мөн эмэгтэй краш байгаа. Тухайлбал Рианна,  Бионси байна. Монголоос гэвэл “Salt make up studio-гийн үүсгэн байгуулагч Сэлэнгэ эгч байна. Хувь хүн нь хэн нэгэн болох гэж хичээдэггүй, нэг тийм сайхан ааш зантай хүн байгаа. 

crush5.jpg

-Ер нь урт үстэй эрэгтэй таалагддаг юм шиг байна. Цэнгүүнтэй үерхээд үсийг нь ургуулчихсан уу, үгүй юу?

-Хамгийн анх Цэнгүүнтэй танилцаж байхад Жастин Биебер шиг л үстэй байсан. Чолк тавьчихсан юм шиг.  Тэгээд би нэг хэлээд үзсэн чинь өөрөө ч бас урт үстэй болох сонирхолтой байсан юм байна лээ.

Бид хоёр хамгийн  анхны влогоо хийгээд постлоход сэтгэгдэл дунд нь “Цэнгүүний үсийг ээ, ямар лаларын үстэй юм бэ” гээд биччихсэн байсан. Түүнийг Цэнгүүн харчихаад бөөн инээдэм болж байсан. Харин одоо бол үс нь ургаад хэлбэрт ороод гоё болсон. Бараг дөрвөн жил ургуулж байна.

-Та хоёр хамт амьдардаг уу?              

-Би эмээ ээж,охинтойгоо амьдардаг. Харин Цэнгүүн ирэн очин байдаг. Уран бүтээлч хүний амьдрал яг ийм гэх цагийн хуваарьгүй болохоор Цэнгүүн ажлаа дуусгасан цагтаа ирээд, л яваад л тийм байдаг. Гэхдээ бид хоёр ихэнх цагийг хамт өнгөрүүлдэг.

-Таны охин одоо хэдэн настай вэ. Ээжийнхээ авьяасыг дууриасан байна уу?

-Манай охин намайг бодвол илүү намбалаг, илүү болгоомжтой л доо. Надаас өөр гэхэд хилсдэхгүй. Халуун юманд битгий хүрээрэй, гараа түлчихнэ шүү гэхэд л түлээд үзчихсэн юм шиг айгаад л. Би болохоор багадаа ээжийг Төгсөө наад хутгандаа битгий хүр гэнгүүт бүр иртэй талаар нь барьж аваад бүр нэг зөрүүд. Манай охин бас их замбараатай. Тоглоомоо ийш тийшээ авч явсан бол ерөөсөө алга болгохгүй буцаагаад аваад ирдэг.Тэр нь их өөр санагддаг. Одоогоор манай охин камер, аппаратны өмнө гарахх, зургаа авхуулах дургүй.

-Та сошиалыг хэрхэн ашиглаж байна?

-Сошиал орчин Монголд одоо л утгаараа, эрчимтэй хөгжиж байна. Би хааяа уур хүрэхээрээ хамаг аппликейшнээ устгаад долоо хоног ч юм уу сошиалаас холдох үе хүртэл гардаг. Ер нь ямар ч хүн над шиг ингэдэг байх. Хааяа болохоор аймар урам ороод л өдөр болгон зураг бичлэг постлоод л байдаг. Миний хувьд сошиалд аль болох идэвхитэй байхыг хичээдэг.

Сошиал хэрэглээ гэвэл HI5 гэж байх үеэс л эхэлж байлаа. Фэйсбүүк ашиглаад 10 гаруй жил болж байна. Берлинд байхдаа анх ашиглаж байсан.

Харин одоо инстаграмыг түлхүү хэрэглэдэг. Инстаграмыг хэрэглээд 6 орчим жил болж байгаа байх. Youtube сувгийг болохоор ганцаараа влог хийж ашигладаг байсан. Харин одоо Цэнгүүнтэй хамт ашигладаг болсон.

94419801_994192070978958_4955868793264930816_n.jpg

-Та хоёрын влог ойрд харагдаагүй. Хийхээ больж байгаа юм уу?

Влог хийхээ болиод нэг жил болж байна. Гэхдээ эргээд хийх төлөвлөгөөтэй байгаа. Нэг хэсэг завсарласан шалтгаан маань хүмүүс хэт хувийн асуудалд оролцоод байгаа юм шиг санагдаад тэгээд больсон. Цэнгүүн бид хоёр ер нь охиноо влогтой оролцуулах дургүй. Гэтэл хүмүүс Төгс охиноо хаячихан юм уу энэ тэр гээд л сонин сонин юм бичээд байсан. Би өөрийгөө юу гэж хэлүүлсэн ч хамаагүй дасчихсан. Харин охиныг маань олон долоон үгээр ярих юм бол маш их уур хүрдэг.

Влог хөтлөхийн хамгийн сайхан нь эргээд хараад, энэ үед ийм байсан юм байна шүү дээ гээд л дурсамжаа сөхөх юм байна билээ.  Эргээд харахад сайхан байдаг. Тиймээс удахгүй влогуудаа хийнэ.

 

  "СОШИАЛД ОРОЙН 20.00 ЦАГААС ХОЙШ ЗУРАГ ОРУУЛБАЛ ХАНДАЛТ ӨНДӨР БАЙНА"

-Таны цахим хаягаа хөгжүүлэх жор тань юу вэ?

Миний бодлоор зураг бичлэгээ оройн  20.00 цагаас хойш постловол илүү хүнд хүрэх байх гэж боддог. Мөн дагагчидтайгаа илүү ойр найз шиг байхыг эрмэлздэг. Аль болох асуусан зүйлд нь хариулт өгөхийг хичээдэг. Мөн зургаа авахдаа гэрэлд анхаарал хандуулах хэрэгтэй санагддаг. Ер нь одоо үед их энгийн зүйлс моодонд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр янз бүрийн филтер гэхээсээ илүүтэй маш чанартай энгийн цэвэрхэн зураг авбал дээр санагддаг.

Мэргэжлийн гэрэл байхгүй юм аа гэхэд яг нар жаргаж байх үед цонхныхоо урд, ардаа цагаан хөшигтэй ч юмуу тийм орчинд зургаа авбал зураг илүү гоё гардаг.

Хамгийн чухал нь энэ хүн яг ингэж байгаа юм чинь би яг ингэе гэлгүйгээр бусад хүмүүсээс ялгарч онцгойрвол илүү гоё мэдрэмжтэй зураг бүтэх байх.

Зураг янзалдаг апп-ын хувьд би “Lightroom” ашигладаг. Илүү мэргэжлийн түвшинд зургийг өөрчилдөг. Жишээлбэл, харанхуйг нь нэмээд гэрлийн багасгадаг ч юм уу, тийм апп ашигладаг. Инстаграмын филтерүүд зургийн чанарыг алдагдуулаад байгаа юм шиг санагдаад байдаг болохоор бараг ашигладаггүй.

-Өөрийг тань биеийн хамгийн их таалагддаг хэсэг гэвэл аль хэсгийг нэрлэх вэ?

-Гарандаа дуртай. Би багадаа хумсаа мэрдэг хүүхэд байсан. Бүр  цус гартал мэрдэг байлаа. Тэгээд тэрнээсээ аймар ичдэг байсан. Харин одоо акрилан хумс хийлгэдэг. Яагаад гарандаа дуртай вэ гэхээр акрилан хумс хийлгээд гараа мэрэхгүй байж тэр мэдрэмжийг авах дуртай.

Бас эгэмний яс мөр хэсэгтэй дуртай. Багадаа гэхдээ бас энэ хэсэгтэй дургүй байсан. Яагаад гэхээр эрэгтэй хүн шиг том мөртэй юм шиг санагдаад. Харин одоо бол мөр хэсэгтэй хайртай болсон. Ажил мэргэжлийн маш чухал онцлог хэсэг, миний зэвсэг. Яагаад гэхээр ямар ч хувцас өмссөн нээх сайхан дүүргээд л гоё харагддаг. Хүмүүс ч бас хэлдэг. /Инээв/

 

crush1.jpg

 "ХҮНД ЗҮЙЛ ДАВАН ТУУЛСНЫХАА ДАРАА ШИВЭЭС ХИЙЛГЭДЭГ"

-Загвар өмсөгчдийг шивээсгүй байх ёстой гэдэг юм билээ. Таны хувьд жижиг олон шивээстэй юм? Үүнээсээ болж зураг авалтаас хасагдаж байсан уу?

-Миний бие дээр жижиг том нийлсэн арваад шивээс байгаа. Хамгийн анх эмээгийнхээ дуртай цэцэг болох лилиг хэвлийндээ шивүүлж байсан. Харин хамгийн сүүлд гэх юм бол цагаанаар хоёр гарынхаа бугуйн дээр “Do no harm, take no shit буюу хүнд битгий муу юм хий, гэхдээ битгий дээрэлхүүл гэсэн утгатай шивээсийг хийлгэсэн.

Шивээсээ болж Tiffany-ийн маш том зураг авалтаас хасагдаж байсан. Yamamay гээд дотуур хувцасны брендийн зураг авалтаас бас хасагдаж байсан. Гэхдээ нээх харамсаад байдаггүй. Яагаад гэвэл биеийнхээ бүх шивээсэнд хайртай.

Миний шивээс бүр утга учиртай. Ер нь ямар нэгэн юмыг даван туулсныхаа дараа шивээс хийлгэдэг.

-Биеийн харьцаа тань хэд вэ? Байнгын дэглэмтэй байдаг уу?

-Уг нь байнга дэглэм барьдаг байсан. Сүүлийн хоёр жил гэхдээ дэглэмээ барихаа болиод амраад таргалчихсан байгаа. Хэвийн байдгаасаа 15кг нэмчихсэн. Таргалаад, жин нэмчихсэн чинь хүмүүс хацар нтр нь дүүрээд хөөрхөн болоод байгаа ч юм уу, гээд байгаа тэгэнгүүт тэрэнд нь хөөрөөд тайван байгаад байгаа шүү дээ. Нэг хэсэг байнга гадагшаа гэрээгээр ажиллахаар явдаг. Тэр үед бол байнга дэглэм барьдаг байсан. Гадагшаа ажиллах биеийн харьцаа хамгийн ихдээ 90:60:90 байдаг. Үүнээс хэтэрчихвэл цаад байгууллагаас шахаж эхэлдэг. Миний хэвийн биеийн харьцаа бол 88:57:89 тэр хавьцаа байдаг. Тэр хэмжээсээ барих гэж үзэж тардаг байсан. Одоо бол биеэ сул тавьна гэдэг шиг амар сайхандаа жаргасан байгаа.

-Та загвар өмсөхөөс гадна нүүр хувиргагч мэргэжилтэй. Таны хувьд ямар будалт таалагддаг вэ?

Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа нь нүүрээ будчихаад, хүзүүгээ орхидог явдал санагддаг. Нүүрээ хэт цагаанаар кремдчихээд, хүзүүгээ тэр чигээр нь үлдээх муухай харагддаг. Бас уусгалт их чухал. Охидууд ихэнхдээ нүдний будалтын уусгалтад анхаараад гэрэл сүүдрийн уусгалтыг тоодоггүй. Тэр нь бас дутмаг санагддаг.

Би өөрөө ер нь тод будалтад дуртай. Тод смоке будалтуудыг хийж өөрийгөө өөрөөр харах дуртай. Өдөр бүхэн тэгэж буддаггүй мэдээж цаг хугацаа их шаардагдана.

93939370_944232392701175_2979935557930450944_n.jpg

  "ӨСГИЙТЭЙ ГУТЛЫГ НЭГ РАЗМЕРААР БАГА АВАХ НЬ ЗӨВ"

-Таниас охидууд их зөвлөгөө авдаг байх. Ихэвчлэн ямар зөвлөгөө авдаг вэ?

-Өндөр болохоор ч тэр юм уу, өсгийтэй гутал яаж өмсөж сурах вэ гэдэг дээр хүмүүс их асуудаг. Миний өгөх зөвлөгөө гэвэл өсгийтэй гутлыг тууштай өмсөж байж л өмсөж сурна. Мэдээж хөл өвдөж холгоно, гэсэн ч өдөр тутамдаа өөртөө тохирсныг сонгоод өмсөөд байвал хэвшил болчихдог. Бас охидууддаа гэж зөвлөхөд өсгийтэй гутлыг нэг размераар бага аваарай. Өсгийтэй гутал ихэвчлэн хоёр гурав өмсөөд ирэхээр томдоод хольхиод эхэлдэг. Миний хувьд 38 размерийн гутал өмсдөг ч, 37-г авдаг. Бас яаж хөлөө урт харагдуулах уу гэж асуудаг.

-Хөл урт гаргах техникийг ихэвчлэн охидууд сонирхож байгаа байх, яаж хөлөө урт гаргах вэ? Мэдээж та өөрөө урт хөлтэй л дөө?

-Хүн ер нь өөрт тохирсон өнцөгөө олох ёстой байхаа. Байнга зургаа авч, авахуулж байж өнцөгөө олж сурах байх гэж боддог.

Өндөр гарна гэдэг чинь зурагчны мэдрэмж шүү дээ. Сууж байгаа тохиолдолд жаахан доороос ч юмуу тэгж дарвал, аль болох хөлөө биеэсээ холдуулж даруулвал урт гарна. Миний нэг зураг байгаа л даа. Тэрэн дээр бэлхүүс маш нарийнхан гарсан байсан. Яг яаж авхуулсан бэ гэхээр жоохон том өмд өмсөөд ардаа байгаа зүйлээ хүмүүст мэдэгдэхгүйгээр налаад, мөрөө үл ялиг том гаргасан чинь бэлхүүс нарийхан гарсан.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?

-Би чөлөөт цагаараа Netiflex үзээд орондоо хэвтэх дуртай. Сүүлийн үед наснаас болоод ч тэр юмуу агаарт гарах дуртай болоод байгаа.

-Хүмүүс карентинаас болоод аялж зугаалахаа багасгасан байна шүү дээ. Таны хувьд хамгийн сүүлд хэзээ аялав?

- Хамгийн сүүлд гэвэл Парис явсан. Зуны гурван сар Парист сургалтад сууж байгаад ирсэн. Францын эхний гуравт ордог загварын дизайнаруудын зуны хөтөлбөрт хамрагдсан. Аймар халуун байсан. Сүүлийн 200 жилд байгаагүйгээрээ буюу 54 хэм хүрсэн.

-Парис руу Цэнгүүнтэй хамт явсан уу?

-Үгүй. Ганцаараа явсан. Буцахаас өмнө ээж охин хоёр  ирээд хамт Диснейленд ороод их гоё байсан.

-Гурван сар багагүй хугацаа шүү дээ. Цэнгүүнээс хол байхад хэр байсан бэ?

-Зорьсон ажилтай байсан болохоор нээх хүнд бол байгаагүй. Мэдээж намайг дэмждэг учраас гадагшаа явна гэхэд миний өмнөөс баярлаж хүлээж авсан.

 

crush3.jpg

МУУХАЙ БИЧЛЭГ ҮЗЭЖ СТРЕССЭЭ ТАЙЛДАГ

-Та хэр хартай вэ?

-Хайртай учраас бага хэмжээний хар бол байдаг. Гэхдээ хэт хардаад байвал утгагүй. Нээрээ  өчигдөр Цэнгүүний постоос болж жоохон хардсан. Цэнгүүн “юу идэх үү” ч билүү тийм утгатай зүйл пост хийсэн байсан. Тэгсэн доор нь нэг охин коммент бичээд тэрэнд нь Цэнгүүн хариулт биччихсэн байсан.  “Хийж өгвөл хамт идэх үү” ч билүү коммент биччихсэн байсан. Тэрнээс болоод хардаад. Гэхдээ өдөржингөө Цэнгүүн надаас уучлал гуйгаад тайвширсан. /Инээв/

Би нээрээ стрессээ тайлах нэг шилдэг аргатай болсон. Тэр нь яг тийм нервтсэн үедээ муухай бичлэг үзэх. Би инстаграммд сонин акк дагаж эхэлсэн. Хумс аймар шигдээд ургачихдаг шүү дээ тэ. Тийм шигдсэн хумс авч байгаа бичлэг. Яг уурласан байх үедээ тиймэрхүү аймар муухай бичлэг үзэхээр тайвширдаг юм билээ.

-Төрсөн өдөр чинь дөрөвдүгээр сарын 17-нд болсон. Төрсөн өдрөө яаж тэмдэглэв?

-Хөл хориотой байгаа болохоор дотны найзуудтайгаа хоосон байшиндаа очиж жаахан пиво ууж ярилцаж өнгөрүүлсэн.

-Пиво уудаг гэснээс хэр даадаг вэ?

-Германд сурч, амьдарч байсан болохоор, цагаан вино, пиво ууж сурсан. Гэхдээ тийм аймар уудаггүй. Тааруулаад хааяа нэг хэрэглэхэд гоё байдаг шүү дээ.

Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

 

 

Санал болгох

Н.Баярмаа: Баярмаа давтагдахгүй. Баярмаагийн бүтээсэн Анна ч давтагдахгүй

Монголын анхны Анна Каренина болох жүжигчин Нэргүйн Баярмаатай та бүхнийг уулзуулж байна.

10 цагийн өмнө
А.Туяа: Эрчүүдийг хүлээх хэрэггүй, түрүүлж хайраа илчил

"Single ladies-4" уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа. Тэрээр 30 насны ганц бие эмэгтэйн дүрийг гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн цувралд эсрэг дүрд тоглосон байна. 

5 өдрийн өмнө
Жули: Гэр хороололд англи хэлний сургууль байгуулна

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж буй Вэлүү сангийн тэргүүн Жулитай ярилцлаа. Тэрээр Англи хэлний багш мэргэжилтэй, Канад улсын иргэн бөгөөд анх 2010 онд оюутолгойд ажилладаг нөхрөө даган Монголд ирж байжээ. Үүсгэн байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийнхээ санхүүжилтийг олохын тулд хамгийн урт морин аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Коронавирусийн улмаас ганцаараа аялахаар болсон байна. Мөн Монгол хүүхдүүдээ бодон бодон иржээ. Монголд ирж тусгаарлалтаас гараад удаагүй байх үед нь бид ярилцсан юм.

5 өдрийн өмнө
Д.Халтархүү: Жолооны ард суухаар насаа мартчихдаг

Арван найман настайгаасаа 50 гаруй жил жолоо барьж яваа ануухан буурай Д.Халтархүүтэй ярилцлаа. Тэрээр тээврийн жолооч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэрт гарсан ч жолооноосоо гар салгалгүй автомашин унаж, хүүхдүүдээсээ гуйхгүй ажлаа амжуулж яваа сүйхээтэй эмээ юм. Өдгөө 75 насыг зооглож байгаа бөгөөд таван хүү хоёр охинтой. Тэдгээрээс нь 17 ач зээ гарсан байна. Түүний нөхөр мөн тээврийн жолооч байсан бөгөөд хамтдаа холын тээвэрт явдаг байжээ.

7 өдрийн өмнө