Импортын саримс, улаан лооль, өргөст хэмхний үнэ өснө

1
2020 оны 4 сарын 272020-04-27
Импортын саримс, улаан лооль, өргөст хэмхний үнэ өснө

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат хоёр хүнсний ногоо, тэжээлийн таримлын үрийг импортын татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан.

Х.Болорчулуун Дорнод гурилын эзэн, А.Сүхбат Гацуурт компанийн бөх явсныг олон нийт мэднэ. Хоёул ЖДҮ-гийн асуудалд холбогдсон, хоёул УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд. Гэлээ гэхдээ сонирхлын зөрчлийг нь тооцохгүйгээр тариаланчид үүнийг дэмжиж байгаа.

Нөгөө талаар импортын төмс, лууван, манжин, байцаа, бууцай, броколи дээр нэмж саримс, тарвас, улаан лооль, өргөст хэмхний татварыг 30 болгож нэмэх саналыг тэд гаргажээ. Бас л монгол тариаланчдаа дэмжих алхам.

Тухайлбал, Ховдоос сонгогдсон О.Батнасан импортын тарвасны татварыг 30 хувь, газар тариалангийн бизнестэй А.Сүхбат, Х.Болорчулуун нар импортын саримс, улаан лооль, өргөст хэмхний татварыг 30 хувь болгох санал гаргав. Одоо дээрх ногооны татвар 20 хувь байгаа юм.

Татвар нэмэгдэхээр үнэ өснө. Монголд Завханы улаан, Ховдын цагаан саримс тарьдаг ч өндөр үнэтэй. Өмнөговийн Булган сумын улаан лооль алдартай, Дэвшил трэйдийн өргөст хэмх сайхан боловч өвөл, хаврын цагт ховорддог. Мартын 8-нд монгол байтугай хятад улаан лооль, өргөст хэмхний үнэ яаж нэмэгддэг билээ. Нийлүүлэлт багатай, өвлийн хүлэмжгүй, зоорь агуулах цөөхөнтэй байж импортын ногооны татварыг нэмэх нь хавар үнэтэй ногоо идэхийн цондон биш үү. Хятад ногооны татварыг нэмэхэд монгол ногооны үнэ өсөх үү, буурах уу. Тариаланчдын амьжиргаа хятад ногооны татвартай нягт холбоотой юу. Коронавирусийн үед БНХАУ, ОХУ дотооддоо хүнсээ нөөцөлж байгаа нөхцөлд дээрх улсуудаас орж ирэх хүнсний ногооны үнэ татвараас үл шалтгаалан нэмэгдэх хандлагатай байгаа.

Санал болгох

Таван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотоос нийт 22496 хүн азтан болсон байна.

18 өдрийн өмнө
Ноолуурын үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 61.5 мянган төгрөг байна

2020 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Сүхбаатар аймагт хамгийн их буюу 61.5 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 35.5 мянган төгрөг байна.

23 өдрийн өмнө
Д.Занданбат: Аудитаар 9 их наяд 57 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой таван асуудал хэлэлцэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

23 өдрийн өмнө
Нэг сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн

И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.

25 өдрийн өмнө