БНСУ-д эмчилгээгүй болсон иргэн тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй байна

8
2020 оны 4 сарын 272020-04-27
БНСУ-д эмчилгээгүй болсон иргэн тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй байна

Эх орондоо ирэх хүсэлтээ хүргүүлсэн ч одоо хүртэл явж чадахгүй байгаа иргэд БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна мэдээлэл хийлээ. Тэд улсын онцгой комиссын шуурхай штабад өргөдөл хүсэлтээ хүргүүлсэн ч шаардлагад дурьдсан хүмүүс хамрагдахгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Эдгээр иргэдийн тухайд эрүүл мэндийн шалтгаанаар ирсэн, богино хугацааны визтэй ирээд хил хаагдсан учраас байрлах байргүй, хоол ундны мөнгөгүй болсон гэдгээ учирлаж байна. Мөн ээжийгээ эмчлүүлэхээр ирсэн ч, биеийн байдал хүндэрч, эмчлэх боломжгүй ямар ч найдваргүй болсон иргэд байгаа талаар ч хэлсэн юм. Тэдний санал хүсэлтийг Элчин сайдын яам хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд суулт зарлаж, жагсаал зохион байгуулна гэв.

 

БНСУ.PNG

БНСУ-д суугаа иргэн Бат-Өлзий "Би 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-д ээжийнхээ асран хамгаалагчаар хамт ирсэн. Манай ээж хавдартай. Энд ирээд эмчилгээ хийлгээд зүгээр болчихно гэж бодсон боловч, ирснээсээ бүр дордож найдваргүй болсон. Хил хаасан учир буцах аргагүй болж, ээж маань сүүлийн 20 гаруй хоног биеийн байдал нь бүр дордоод байна. Шөнө болгон яаж энэ шөнийг барна даа гэж л бодож сууна. Шөнө унтахгүй байсан ч одоо бүр өдөр ч унтахаа байлаа. Өдөрт монгол мөнгөөр 110.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Энэ талаараа ЭСЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Цахимаар маш олон удаа хандсан. Мэдээлэл очсон ч, нэг ч удаа хариу аваагүй. Харин хэд хоног ЭСЯ-ны гадна зогсож байж, учир байдлаа тайлбарласан. Тэгсэн хэдий ч ЭСЯ таны өргөдөл хэтэрхий урт байна, товч болго гэх мэт тайлбар өгч байна. УОК-т мөн хүсэлтэй хүргүүлсэн ч таныг бүртгэж авсан, таны ээж та хоёрыг хамгийн түрүүнд авна, ЭСЯ-ндаа хандаарай гээд байгаа" гэв.

Манай улс гадаадаас иргэдээ татан авах үйл ажиллагааг зохих журмын дор зохион байгуулж байгаа. Тодруулбал гадаадад богино хугацаанд зорчсон, эрүүлмэндийн шалтгаанаар харийн оронд очиод ирж чадахгүй байгаа иргэдээ тусгай үүргийн нислэг үйлдэн авчирч байгаа. Хамгийн ойрын хугацаанд буюу  энэ сарын 30-нд  БНСУ-аас тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байгаа. Энэхүү нислэгээр зөвхөн БНСУ-д дамжин ирсэн иргэд хамрагдана. Харин дараагийн нислэг буюу тавдугаар сарын 1-ний нислэг БНСУ-с дангаар нь нислэг үйлдэж иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна. Мөн тавдугаар сарын 2-ны өдөр Герман руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа юм.

УОК-оос тусгай үүргийн нислэг болон карентин сунгах асуудлаар маргааш мэдээлэл хийнэ.

 

Санал болгох

Иргэн Г.Загдаа гэрээслэл бичиж, өлсгөлөн зарлажээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан  хорьж байгаа. Тэрбээр цагдан хорих нэг сарын хугацаа дууссан хэдий ч, түүний үргэлжлүүлэн хорьж буй тухай эсэргүүцэж, хорих 461-р ангийн тоо бүртгэлийн албанд ийн өргөдөл бичжээ.

8 цагийн өмнө
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

10 цагийн өмнө
196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал оржээ

Орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх аж.

11 цагийн өмнө
Далай лам маргааш, нөгөөдөр онлайнаар АВШИГ ХҮРТЭЭНЭ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 11.30-13.00 цагийн хооронд цахим сүлжээгээр дамжуулан Жанрайсиг бурханы авшиг хүртээх аж.

12 цагийн өмнө