Б.Баатархүү: Цэгмидийн биед халдаагүй бөгөөд харшил байна гэж эмч хэлсэн

63
2020 оны 4 сарын 272020-04-27
Б.Баатархүү: Цэгмидийн биед халдаагүй бөгөөд харшил байна гэж эмч хэлсэн

 

АН-ын дэргэдэх АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, машинтай жагсагч Цэгмид Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн. Нутгийн захиргааны байгууллагад үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан үйлдэлтэй нь холбоотойгоор цагдаагийн байгууллага тайлбар авахаар авч явсан.

Тэрээр цагдаагийн байгууллагаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрийг нь цагдаагийнхан зодсон тухай мэдээлэл цацав. Энэ талаар тэрээр, "Өмнөговь аймгийн цагдаа нар ямар муухай юм бэ. Хүнийг эрүүдэн шүүдэг юм байна. Би Даланзадгадаас гараад явж байна. Намайг замд зогсоох гэж оролдлоо. Би зугтаагаад явж байна. Найзууд Өмнөговь, Дундговьд тосоорой. Хүнийг хэдэн цагаар хоол ундгүй хориод, эрүүдэн шүүдэг ажиллагаа цагдаагийн газраас явууллаа. Энэ цагдаа нарт алуулах юм байна. У.Хүрэлсүх ээ, Д.Сумъяабазар аа, та нар болиоч ээ. Засаг дарга Н.Наранбаатар намайг эрүүдэн шүүлгүүллээ" хэмээн ярив.

Түүний яриаг Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү няцаав. Тэрээр, "Өмнөговь аймгийн Цагдаагийн газартай холбогдсон, уг асуудлаар. Цагдаагийн албан хаагч тухайн иргэний бие болон эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Иргэн Цэгмид өөрөө цагдаагийн албан хаагчид миний биед халдаагүй гэж өөрөө хэлсэн нь бичлэгт байгаа. Хамт явж байсан хүмүүс нь гэрчилнэ. Тухайн иргэн өлсч байна гээд хоол авч идсэн. Үүнийхээ дараа бие нь эвгүйтэж эмчийн тусламж авсан. Эмчийн зүгээс харшлын шинжтэй байна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэж, хэвтэх үү гэж өөрөөс нь асуухад зүгээр ээ, хэвтэхгүй гээд гараад явсан. Болсон бүх процессыг нотлох камерын бичлэгүүд байгаа. Хэрэгтэй бол бичлэгийг тавьж болно" гэлээ.

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

3 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

14 өдрийн өмнө