О.Өгөөмөр: Номын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Гудамжны номын сан”-г байгуулсан

2
2020 оны 4 сарын 282020-04-28
О.Өгөөмөр: Номын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Гудамжны номын сан”-г байгуулсан


Хөвсгөл аймгийн Мөрөн сум  “Гудамжны номын сан”-тай болжээ. Хуучин хөргөгчийг будаж, номын сан болгож ашигласан нь анхаарал татна. Харин энэ өрнүүн ажлыг 12 дугаар ангийн хүүхэд санаачлан ажил хэрэг болгосныг сонсоод баярлах гэхээсээ илүү бахархах мэдрэмж төрсөн. Номд хайртай, зүрх сэтгэлтэй хүний л хийх ажил. Ингээд тус ажлыг санаачилсан О.Өгөөмөртэй онлайнаар ярилцлаа.

-Мөрөн хотод “Гудамжны номын сан” сан байгуулсныг чинь харлаа. Чухам хэзээнээс энэ үйл хэргийг хийх гэж зорив?

-Би есдүгээр ангиасаа хойш номтой холбоотой үйл ажиллагаа хийхийг зорьсоор ирсэн. Тэгээд тэр жил номын сантай кофешоп нээсэн. Тэр үеэс хойш Гудамжны номын сантай болох бодолтой байсан. Харин энэ жил л ажил болгож чадлаа.

-Одоогийн байдлаар хэчнээн ном төвлөрсөн байгаа байгаа вэ?

-300 гаруй номтой. Мөн өмнө нь кофешопдоо байсан номуудаараа баяжуулсан. Тухайн үед хандив цуглуулж байхад зохиолч болон хувь хүмүүсийн ном хандивлаж байсан. Яг Гудамжны номын сан маань ерөнхий өгөх авах зарчимтай учраас хандивлан өгч байгаа хүмүүс цөөнгүй. 

Орон нутгийн зохиолчид маань номуудаа нууцхан хийсэн сурагтай байсан. Мөн олон хүмүүс дэмжин, цахим орчинд түгээж байгаа болохоор хотоос ч номууд ирсээр байгаа. Ихэвчлэн хандивлагч нь нэрээ нуух буюу "Хүмүүст нэг их мэдэгдэх сонирхолгүй байна. Номын буян чимээгүй ч ирнэ ээ" гэж байсан.

-Номын сантай кофешоп 2018 онд нээсэн гэлээ. Одоо үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа юу?

-Энэ жил сургуулиа төгсөх учир хэсэгтээ хаалгаа барьсан. Ихэвчлэн өсвөр насныхан болон залуучууд их үйлчлүүлдэг байсан. Номын мөр хөөж хот руу явах учир нэг хэсэгтээ хаалгаа барих байх. Харин тэр үеэрээ хүмүүсийг номтой ойр байлгах боломж нь “Гудамжны номын сан” гэж найдаж байгаа.

-Мэдээж энэ бүхнийг ганцаараа хийхэд хэцүү. Аав ээж, найз нөхдийн тань тус, дэм байгаа байх?

94453734_2623576037914674_5010948806783533056_o.jpg

- Тэгэлгүй яахав. Найз, нөхөд их тусалсан.Түүгээр зогсохгүй аав, ээж маань хамгийн их дэмжлэг үзүүлсэн. Санааг минь үргэлж дэмждэг байсан нь надад их түлхэц болсон. Мөн аймгийнхаа нэгдсэн зарын бүлгэмд санаагаа цухас дурдан нийтлэхэд хуучин хөргөгчөө хандивласан хүмүүс бий. Тэдгээр хүмүүстээ бас чин сэтгэлээсээ баярлалаа.

- Гудамжны номын сангаа хэчнээн байршилд тавих бодолтой байгаа вэ?

-Энэ сарын 24-нд номын сангаа байршуулж эхэлсэн. Одоогийн байдлаар гурван байршилд тавих боломжтой 3 сан бүрдүүлсэн. Үүнээс цааш нэмэх бодолтой байгаа. 

Зөвхөн нэг хүн, нэг өрхөөс гаргахад хөрөнгийн хувьд асуудалтай. Тиймээс бусад хүмүүс нэгдээд хийвэл болох байх. Ямартай ч хамгийн эхний хувилбарыг үзүүлсэн учир цаашид улам сайжран мөн олшрох байх гэж итгэж байна. Хүмүүс эхний ээлжид үүнтэй яаж харьцах, хэрхэхийг мэддэг болсон учраас дараа дараагийн номын санд илүү ариг гамтай хандах байх. Уншигчдыг номын соёлд сургах, төлөвшүүлэх бодолтой уг ажлыг эхлүүлсэн.

-Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ном хандивласан байсан...

-Тиймээ. 30 орчим ном хандивласан.  Долоо хоног бүр “Хүмүүн бичиг” хэмээх үндэсний бичгээр хэвлэгдэн гардаг сонингоор баяжуулж байхаа илэрхийлсэн. Мөн брайл үсэг бүхий ном ч хандивласан.

-Хүмүүсийн хандлага ямар байна?

-Хүмүүс их сайхан эерэгээр хүлээн авч дэмжиж байгаа. Гэвч сайны хажуугаар саар байдаг шүү дээ.  Хэдий номын сантай болоод цөөхөн хонож байгаа ч  урам хугалах зүйл байх юм. Орой шалгахад номууд нь өглөөнийхөөсөө эмх цэгцгүй, тарж бутарсан байдалтай. Уг нь уншсан номоо цэгцэлж болно шүү дээ. Гэхдээ энэ зөвхөн багахан гомдол гэдгээ тодруулах байна.

-Чамайг номод хайртай хүн болгож төлөвшүүлсний хүчинд чи ирээдүйн уншигч хүүхдүүдэд шинэ эрмэлзэл, хүсэл тэмүүлэл бий болгож байна. Өөрөөрөө  бахархах сэтгэл төрж байна уу?

-Өөрөөрөө биш аав, ээжээрээ л бахархдаг даа. Надаар бахархах хүн нь би биш өөр хэн нэгэн байгаасай гэж хүсч байна. 

94626585_893147004431543_4180458142129192960_n.jpg
94787168_2623566107915667_325982588927737856_o.jpg
94421023_2862397100548692_673903613105405952_n.jpg
94518832_2623566257915652_7834290922253713408_o.jpg

Санал болгох

Vandebo хамтлаг дуучин С.Сэрчмаа нар хамтран уран бүтээл гаргажээ

Тус хамтлаг өнгөрсөн онд Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран уран бүтээл гаргасан билээ. 

9 цагийн өмнө
Cigarettes After Sex шинэ дуу гаргажээ

Америкийн эмбиент-поп хамтлаг Cigarettes After Sex "You're All I Want" нэртэй шинэ дуу гаргажээ.

10 цагийн өмнө
“Best of The Voice” Э.Эрхэмбаярыг ШИЛДГЭЭР нэрлэжээ

The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Э.Эрхэмбаяр KNOCK OUT шатны үзүүлбэр тавдугаар сарын 22-нд Дэлхийн шилдэг үзүүлбэрийн жагсаалтад оржээ.

11 цагийн өмнө
Монгол залуу Австралийн “The Voice” шоунд оролцож, дөрвөн шүүгчийг эргүүлж чадлаа

Австрали Улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй Г.Бөхчулуун Австралийн “The Voice” шоунд  морин хуур, хөөмийн эгшгийг хослуулсан үзүүлбэр үзүүлжээ.

2 өдрийн өмнө