УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд түүхэндээ байгаагүй олон буюу 208 бие даагч нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө боловсруулж Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Хэрэв бие даагчид УИХ-ыг бүрдүүлбэл юу болохыг төсөөлж үзье.
- УИХ-ын гишүүн Нара болон С.Жавхлан нар хамтдаа төрийн дуулал дуулж чуулганыг нээж, хаадаг болох нь дамжиггүй.
- Анхдугаар хуралдааныг ахмадаараа Г.Баасан даргалж таарна. Энэ үед Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ыг даргалахаар зүтгэж, өөрийг нь эсэргүүцсэн бүх гишүүдийг танхимаас хөөж гаргахаар загнана.
- Хуралдааны үеэр “Сэргэ, сэргэ” гэж гэнэт орилох нь хэвийн үзэгдэл болж, олноороо огцом уухайлдаг болно.
- Босоо хөх Монголын Г.Ганхуяг босоогоороо үг хэлдэг Ганбаагийн моодыг үргэлжүүлнэ. Г.Ганхуяг бөх хүн учраас сайд болно гэж зүтгэх нь лавтай.
- УИХ-ын гишүүд монгол дээлээ өмсч хуралдаж байх санал гаргаж, тэр нь дэмжигдэнэ. Мэдээж гишүүдийг монгол дээлээр "Эксклюсив" Майцэцэг үнэгүй хангана.
- Н.Алтанхуяг ширээнийхээ ард самбар байршуулж, үг хэлэх бүртээ самбар дээр юм бичдэг болно.
- Н.Алтанхуягийн самбар дээр Л.Өнөрчимэг хөлөөрөө юм бичихийг хэд хэдэн удаа оролдоно. Гэвч Н.Алтанхуяг самбар дээрээ бичүүлэхгүй байх тул Л.Өнөрчимэг хэд хэдэн удаа уйлж, хөхөө тайрна хэмээн сүрдүүлнэ.
- Чуулганы танхим таазан дээрээ тоонотой болох байх. Шинээр тооно хийсэн нээлтийг Б.Дэлгэрмаа ахалж, тууз хайчилна.
- Чуулганы хуралдааны LIVE үзэгчдийн тоо UB comedy болон Осоржамаагийн үзэлтийг бут ниргэж, хошин шогийн продакшнууд бүгд дампуурна.
- Бүх уул уурхайг хааж, иргэдийг хашаандаа ч газар ухахыг хориглосон хууль олонхийн саналаар батална.
- Засгийн газрыг огцруулж шинээр байгуулсан тоо гарын арван хураанаас давна.