Олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

2020 оны 4 сарын 302020-04-30
Олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг тус тус нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” Олон улсын стандартын академийн сургагч багш нар болон “Mon sertf” ХХК-ийн тэргүүлэх болон ахлах, зөвлөх аудиторууд сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Мөн энэ үеэр олон улсын стандартыг нэвтрүүлэхэд анхаарах зүйл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж,  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал солилцсон байна.

95138619_2958586250892155_7311269424357441536_o.jpg

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

3 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

14 өдрийн өмнө