Х.Хатанбаатар: 1072 хувьцаатай холбоотой 80 орчим хуурамч фэйсбүүк хуудсыг шалгаж байна

2020 оны 4 сарын 302020-04-30
Х.Хатанбаатар: 1072 хувьцаатай холбоотой 80 орчим хуурамч фэйсбүүк хуудсыг шалгаж байна

 

Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сараас эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг болох 98,000 төгрөгийг иргэн бүрт олгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан цахим орчинд “1072 хувьцааг худалдаж авна”,  “Барьцаалж зээл олгоно” гэх утга бүхий зарууд олноор үзэгдэх болсон. Мөн иргэдийг төөрөгдөлд оруулах, “бүртгэнэ” гэсэн халхавчаар иргэдийн хувийн мэдээллийг олзлох, “3000-8000 төгрөгийн хураамж авч бүртгэнэ” гэх зэрэг залилангийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Х.Хатанбаатараас тодрууллаа. 

 

4.png

-Эрдэнэс-Тавантолгой ХК-ий хувьцааг ямар тохиолдолд арилжиж болох хуулийн заалттай вэ?

Эрдэнэс-Тавантолгой ХК нь 2010 оны 39 дүгээр тогтоол, сүүлд нэмэлт оруулсан 2018 оны 73 дугаар тогтоол хааллтай компани хэвээр байгаа учир хувьцааг хөрөнгийн бирж болон хувь хүн худалдах, бэлэглэх, гэрээслэх, барьцаалах ямар ч боломжгүй.

Ямар тохиолдолд борлуулах эрх үүсэх вэ гэвэл Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор засгийн газар өөрөө худалдах, эсвэл Эрдэнэс-Тавантолгой ХК нээлттэй компани болж байгаад зөвхөн хөрөнгийн биржээр худалдах боломжтой байгаа.

 

3.png

-Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол дутмаг байгаагаас Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг бусдад барьцаалах тохиолдол гарч байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Үнэн. Жишээлбэл, СХД-ийн ... дугаар хорооны иргэд 1072 хувьцаагаа хувь хүнд барьцаалсан зээлийн хугацаа дуусаад барьцаалсан эзэн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж Эрдэнэс-Тавантолгой ХК хандах үед энэ ямар ч боломжгүй гэдгийг мэдээд залилуулсан талаар гомдол гарсан.

Мөн ЧД, БЗД, СХД-т иргэд дэлгүүр, ТҮЦ-т 1072 хувьцаагаа барьцаалж өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолууд дээрхи тохиолдолтой адилхан замаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байгаа.  

1.png

-2020 оны тавдугаар сараас эхлэн 1072 хувьцааны ногдол ашгийг олгохоор болсон. Үүнээс үүдээд иргэд залилах гэмт хэрэгт өртөх болсон байна. Хуурамч цахим хаягт Цагдаагийн байгууллагаас  хяналт тавьж байгаа юу?

2020 оны тавдугаар сараас эхлэн хувьцааны ноогдол ашиг олгох болсонтой холбоотой цахим орчинд бүртгэх, худалдан авах, зээл олгох зарын дагуу иргэд интернэт ашиглан бүртгүүлж 3000-8000 төгрөгийн хураамж төлж залилуулах тохиолдол ихээр гарч байна.

Тухайлбал, иргэн интернэтээр хуурамч /1072 хувьцаа барьцаалж зээл олгоно, бүртгэнэ гэсэн/ групп, фэйсбүүк хуудас хөтөлж иргэдийг залилж байна. Үүнээс үүдээд иргэд  өөрийн болон ойр дотны хүмүүсийн мэдээллээ алдах, цаашлаад мөнгө төгрөгөөр хохирч байна. Нэг хүн дор хаяж 3000-8000 төгрөг төлж залилуулж байна. Цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар 80 орчим хуурамч фэйсбүүк групп болон хуудас, тав орчим данс илрүүлэн шалгаж байна.

 

2.png

-Дээр дурьдсан хууль бус үйлдэлд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 1 хэсэгт заасанчлан хариуцлага хүлээлгэдэг.

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд нийт иргэдэд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг албан ёсны мэдээллийн төвөөс авах, цахим орчинд оруулсан зар болон бусад холбоосуудын эх сурвалжыг нягталж бүртгүүлэхийг анхааруулж байна.

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

8 цагийн өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

11 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

14 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

14 цагийн өмнө