Эзэнгүй болсон багаж, төхөөрөмжөөр Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргана

2020 оны 4 сарын 302020-04-30
Эзэнгүй болсон багаж, төхөөрөмжөөр Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргана

 

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн ерөнхийлөгч О.Амартүвшин маргааш буюу тавдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ гэж мэдэгдсэн. Хувийн хэвшлийн 1000-аад хүн оролцох жагсаалыг “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор хийнэ гэж байв.

Энэ тухайгаа ч "Бид хорио цээрийн 100 хоногт өөрсдөө чадахаараа тэслээ. Чадахгүй нь дампуурлаа. Үүнээс цааш өөрсдөө хадгаламжгүй иргэдийн эгнээ рүү орчихлоо. Гэтэл Засгийн газар 100 хоногийн дотор юу хийв. Дандаа талцуулсан, хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан. Тавдугаар сарын 1 бол хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр. Өнгөрсөн хугацаанд 46 мянган ажлын байр устсан байна. Сонгогчдод биш хувийн хэвшлийнхэнд зориулсан шийдвэр гаргах шаардлагатай. Гэтэл юун ямаанд мөнгө өгөх тухай яриад байна вэ" гэж байлаа.

Өчигдөр түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн  авч уулзсан бөгөөд "Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна" гэсэн.

Гэхдээ маргааш жагсаалаа Сүхбаатарын талбайд биш ажлын байрандаа цахимаар зохион байгуулахаар болжээ.

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг 5-р сарын 1-ний өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлаж, мөн өдрийн 8:30-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүдээ тавьж, COVID-19 цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахыг шаардах аж.

Санал болгох

Хөрөнгийн биржид өнөөдөр 1.5 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 12-нд энгийн арилжаагаар 34 ХК-ийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүнтэй 1.5 сая хувьцаа арилжив.

5 өдрийн өмнө
Ройтерс: Оюу Толгойн далд уурхайн төслийг цуцлах асуудлыг Туркойз Хилл хэлэлцэж байна

Энэ мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцаа 20 хувиар буурсан тухай Ройтерс тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцолж байна.

6 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч түүхэн өндөр түвшинд хүрлээ

Гадаад валютын албан нөөц (ГВАН) 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр түүхэн дээд хэмжээнд буюу 4.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэж импортын 11 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч өслөө.

18 өдрийн өмнө
ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд 250 хүртэлх тэрбум төгрөг зарцуулна

Жилийн инфляци 2020 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 3.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 4.3 хувьтай байна.

1 сарын өмнө