Н.Нансалмаа: Нутаг буцах хүсэлтэй ч, сургууль явуулахгүй байгаа

2020 оны 5 сарын 12020-05-01
Н.Нансалмаа: Нутаг буцах хүсэлтэй ч, сургууль явуулахгүй байгаа

 

ОХУ-д 24 цагийн дотор 6411 хүн шинээр халдвар авч, 72 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 87 мянгад хүрсэн. Тус улсад нөхцөл байдал хүнд байгаа учир онц байдлыг тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгасан. Иргэд гэрээс гарахгүй, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийг дагаж байна. Мөн халдвар авсан хүмүүсийн талаас илүү хувь нь шинж тэмдэггүй илэрч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар МУ-д батлагдсан тохиолдол 38 болсон. Үүнээс  ОХУ-аас ирсэн 21 оюутанд коронавирус илэрсэн юм. Иймээс бид ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн сургуулийн 5-р дамжааны оюутан Н.Нансалмаагаас Монгол оюутнуудын биеийн байдал, болон нөхцөл байдал ямар байгаа талаар цахимаар тодруулга авлаа.

-ОХУ-ын Санкт-Петербург хотод өнөөдрийн байдлаар хэчнээн монгол оюутан байгаа вэ?

-Ихэнх оюутнууд нутаг буцсан. Манай хотод одоогоор нутаг буцаагүй 300 гаруй монгол оюутан байгаа.

-ОХУ-д өдөрт 6000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Монгол Улс гадаадаас иргэдээ татан авсаар байгаа. Та бүхэн хөл хорионоос болоод нутаг буцахгүй байна уу, эсвэл сургуулиас нь явуулахгүй байна уу?

-Манай сургуулийн гадаад декан хичээлээ үзэж дуусгахаас нааш Монгол явуулахгүй гэсэн. Хэрэв явах юм бол бүтэн жилийнхээ хичээл зүтгэлийг үгүй хийж, дараа жил дахиад сурах хэрэг гарна. Одоогоор манай сургуулийн бүх оюутнууд дотуур байрандаа хөл хорионд орсон. Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа учраас нутаг буцмаар л байна. Гэвч сургуулийн зүгээс амраахгүй, онлайнаар хичээлээ үзэж, заавал дүнгээ гаргаж байж нутаг буц гээд байгаа. Уул уурхайн сургуулиас бусад сургуулиуд амарч, гадаад оюутнууд нутаг буцсан байгаа.

-Сургалтын үйл ажиллагаа онлайнаар явагдаж байгаа юм байна. Сургууль нь хэзээ амрах вэ?

Хэзээ амрах талаар хэлж мэдэхгүй байгаа. Сүүлд сонсоход тавдугаар сарын 15 гэхэд шалгалтууд эхэлнэ гэсэн.

-Дотуур байрандаа хөл хорионд байхад хүндрэлтэй зүйл байна уу?

Миний амьдардаг оюутны байр бол нийтийн гал тогоо, нойл, дүштэй. Маш олон орны гадаад оюутнууд амьдардаг. Манай байранд автомат гар ариутгагч байрлуулсан, давхар болгоноор ариутгал хийгдэж, долоо хоногт 3 удаа цэвэрлэгч ирж их цэвэрлэгээ хийдэг. Гэхдээ бүх оюутнууд чөлөөтэй гарч орж байгаа. Энэ нь надад маш аюултай санагдаад байгаа. Хэн хаана юу хийж байгаад дотуур байранд ирж байгааг бид мэдэхгүй. Аюулгүй байдлаа бодолцож аль болох өрөөнөөсөө гарахгүй байхыг хичээж байна. Ер нь ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа ч, хүмүүс тайван, бүр маскаа зүүхгүй явах тохиолдол их байгаа.

-Танай байранд монголын хэчнээн оюутан байна?

-Манай орны 45 оюутан байгаа.

-ОХУ-д нийт тохиолдлын 50 хувь нь шинж тэмдэггүй илэрч байгаа гэсэн. Тогтмол халуунаа үзэж байгаа юу?

Ижил  төстэй шинж тэмдэгтэй ханиад хүрсэн оюутнууд байсан. Гэхдээ одоо ханиад нь зүгээр болж, эдгэрсэн. Ихэнх хүмүүсийн шинж тэмдэг өндөр халуурах, тухайн үедээ амт үнэр мэдрэхгүй байсан. Манай оюутнуудаас нэг залуу өндөр халуураад түргэн дуудаж шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан. Уламжлалтын эмчтэй холбогдож зөвлөгөө авч байгаа.

Оросын эмнэлэгүүд нь халдварын голомт болсон байгаа. Түргэн дуудсан ч халуун нь 39-өөс дээш гараагүй  бол дуудлагаар ирэхгүй байгаа. Тийм болохоор уламжлалтын эмчид хандан, эмчилгээ хийлгэж тан ууж байгаа. Халуунаа тогтмол үзүүлж байгаа. Хэвийн байна гэсэн.

-Нутаг буцах хүсэлт хүргүүлсэн үү?

-Хүргүүлээгүй. Хэрэв хүсэлт хүргүүлэх юм бол сургуулиас хөөгдөх эрсдэлтэй байгаа. Биднийг хариуцсан гадаад декан, дарамталж хичээлээ хий, хэрэв нутаг буцах болвол сургуулиас чинь хөөнө гэсэн. Бид одоогоор яахаа мэдэхгүй байна. Энд байдал хүндэрсээр байгаа. Тиймээс эх орон руугаа буцмаар байна.

 

 

Санал болгох

Хонь, ямааны махыг дулааны аргаар боловсруулж экспортолно

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс, бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа.

9 цагийн өмнө
"Нүүрсийг хүн тээвэрлэдэг гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм"

Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10.000 гаруй нүүрс тээвэрчин 90-120 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар тээвэрчдийн ар гэрийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

12 цагийн өмнө
Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх ажлыг даалгав.

15 цагийн өмнө
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо

Оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов.

15 цагийн өмнө