Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

2020 оны 4 сарын 282020-04-28
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

 

Google, Samsung компаниуд эмнэлгийн ажилчид болон цар тахлын өвчний эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй бүхий л ажилчдад утас (тус брендийн) засварын үнэгүй үйлчилгээ санал болгож байна. Уг хоёр компани нь uBreakFix засварын компанитай хамтран үйл ажиллагаагаа явуулж байна.

Samsung компани нь “Free Repairs for The Frontline” гэх хөтөлбөрийнхөө хүрээнд “6 дугаар сарын 30-ныг хүртэл эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй бүхий л ажилчидад хагарсан шил, муудсан баттерей солих зэрэг засварын үйлчилгээнүүдийн үнэ төлбөргүй үзүүлнэ” хэмээн зарлажээ.

Хэрвээ та засвар авч болох ажилчны нөхцөлийг хангасан бол, uBreakFix руу зочилох юмуу е-майл явуулахад та үнэгүй засварын үйлчилгээ авах боломжтой юм. Мөн Samsung компани нь эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй ажилчдад Samsung.com сайтаар дамжуулан утас худалдан авсан тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт санал болгож байгаа юм байна.

Google компани нь мөн адил “Google компанийн Pixel утас хэрэглэдэг яаралтай тусламжын ажилчид болон эрүүл мэндийн ажилчидад өөрсдийн үнэмлэхээ үзүүлэн uBreakFix-ийн аль ч салбар дээр очиж үнэ төлбөргүй бүхий л эвдрэлийг засаж өгнө” хэмээн зарлажээ.

uBreakFix нь карентиний үед цар өвчний тархалтаас сэргийлэн илүү найдвартай хүргэлтийн засварын үйлчилгээг мөн санал болгож байна.


Бэлтгэсэн Б.Мөнхдэлгэрэх

Эх сурвалж : The Verge

Санал болгох

Цахим орчны “Цар тахал”

Дэлхий олон улс оронд тархсан “Covid-19” цар тахлын тархалттай мөр зэрэгцэн цахим орчинд цахим халдлага, залилан, хортой кодын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хөл хорионы дэглэмийн үед мэдээллийн технологийн хэрэглээ огцом өссөнтэй холбон тайлбарлаж байна.

20 өдрийн өмнө
Хүний аминд хүрэх компьютерийн вирус

Шинжээчидийг үзэж байгаагаар хамгийн муугаар бодоход энэхүү хорт код нь азотын хүчлийн хорт хийг алдагдуулах эсвэл томоохон хэмжээний дэлбэрэлт үүсгэж үйлдвэр болон ажилчидын амь нас хоёулаа аюулд орох магадлалтай байсан гэж үзжээ.

23 өдрийн өмнө
Телеграм: Хөгжүүлэгчдэд 400'000 еврогийн шан амлалаа

Цар тахлын өвчний карентины энэ үеэр компаниуд гэрээс ажиллах, онлайн хурал гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч Zoom програм нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээ алдсан гэх мэдээ гарснаас хойш мессеж ашигладаг facebook зэрэг компаниуд өөр өөрсдийн нууцлал өндөртэй гэх групп дуудлагын үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа билээ.

23 өдрийн өмнө
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн Samsung, Google утсыг үнэгүй засахаар болжээ

Хэрвээ та засвар авч болох ажилчны нөхцөлийг хангасан бол, uBreakFix руу зочилох юмуу е-майл явуулахад та үнэгүй засварын үйлчилгээ авах боломжтой юм. Мөн Samsung компани нь эрүүл мэндийн ажилчид болон өвчний эсрэг шууд туслалцаа үзүүлж буй ажилчидад Samsung.com сайтаар дамжуулан утас худалдан авсан тохиолдолд 30 хувийн хөнгөлөлт санал болгож байгаа юм байна.

1 сарын өмнө