Дорнод аймгийн жолоочоос коронавирус илрээгүй

2020 оны 5 сарын 52020-05-05
Дорнод аймгийн жолоочоос коронавирус илрээгүй

 

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг тээврийн жолооч  иргэн “Б” нь энэ сарын 3-ны өдөр вирусийн шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн гэсэн дуудлага ирсэн байна. 

Улмаар мэргэжлийн байгууллагууд тандалт хийн, тусгаарлажээ. Түүний ойрын хавьталд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй  байна.

Тухайн иргэн хилээр нэвтэрч, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийжээ.

Санал болгох

Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга хүчингийн хэргээр шалгагдаж байна

Ийнхүү сүүлийн гурван сарын хугацаанд тус аймгийн хоёр ч засаг дарга хүн амины хэрэгт сэжиглэгдээд байна. Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж, Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нар хүн амины хэрэгт шалгагдаж байгаа юм. 

3 өдрийн өмнө
Алтанбулагийн боомтоор 188 иргэн ирснийг тусгаарлалаа

Иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авсан байна. Ингээд 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлажээ.

13 өдрийн өмнө
Аянга зайлуулагч унаснаас болж Хөвсгөл аймгийн хоёр сум тоггүй болжээ

Хөвсгөл аймагт түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч бороо орсны улмаас аянга зайлуулагч шугам унаж, хоёр сум тоггүй болжээ.

14 өдрийн өмнө