Цар тахлын өвчний карентины энэ үеэр компаниуд гэрээс ажиллах, онлайн хурал гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч Zoom програм нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллээ алдсан гэх мэдээ гарснаас хойш мессеж ашигладаг facebook зэрэг компаниуд өөр өөрсдийн нууцлал өндөртэй гэх групп дуудлагын үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа билээ.
Энэ удаа Telegram хэрэглэгчиддээ аюулгүй бөгөөд хэрэглэгчийн тав тухыг хангасан үйлчилгээг энэ оны сүүлээр гаргах талаар мэдэгдлээ. Мөн Телеграм нь сар бүрийн идэвхитэй 400 сая гаруй хэрэглэгчдээ 2 жилийн дотор 2 дахин ихэсгэх төлөвлөөгөөтэй байгаагаа мөн мэдэгджээ.
Судлаачид одоогоор ашиглагдаж буй Zoom зэрэг групп видео дуудлага хийдэг үйлчилгээ үзүүлдэг програмууд нь хэрэглэгчийн талын нууцлал нь алдаатай байсан бөгөөд анхны тохиргоогоо нь уригдаагүй хэрэглэчидийг групп чат руу орох эрхийг өгдөг байсан гэж үзэж байна. Телеграм нь мөн адил хэрэглэчийн талын нууцлал буруу байсан учир аюулгүйн асуудалд орж байсан билээ (2016 онд).
Телеграм хэрэглэгчидээ нэмэх талаар зарлахын хамт Телеграм нь өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа шинэ боломжуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Хэрэглэгчид боловсролын асуулт хариултын хэсгийг нэмсэн бөгөөд уг үйлчилгээний хөгжүүлэлтэнд зориулж програм хөгжүүлэгчдийн дунд 400,000 евро хүртэлх шан амлажээ.
Бэлтгэсэн Б.Мөнхдэлгэрэх
Эх сурвалж : telegram